УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл, С.Чинзориг нарын хэн нь үнэн ярив

Ковидын сонсголын асуудалд Ардчилсан намын бүлэг эрх баригч намынхан асуудлыг нуун дарахаар оролдож байгаа, шаардлагатай бичиг баримтыг өгөхгүй байгаа гэх асуудлыг хөндсөн.

Тэгвэл өчигдөр Ардчилсан намын бүлгийн хуралдааны мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг холбогдох материалуудыг өгөхгүй, олон нийтийн мэддэг ерөнхий тоон мэдээллүүдийг өгч байна гэж хэлсэн юм.

Ингэхдээ тэрбээр "С.Чинзориг сайд сонсголын үеэр холбогдох баримт бичгийг өгөхгүй байгаа. Өнгөрөгч баасан гарагийн орой, ажлын цаг дууссаны дараагаар хэдэн хайрцаг юм ирж ав гэж хэлсэн. Өгсөн материалууд нь өнгөрөгч хугацаанд бидэнд мэдээлсэн, олны мэддэг ил баримтууд. Цаад нарийн мэдээллүүдээ өгөхгүй байна. 200 төгрөгийн маскийг 20 мянгаар зарж байсан үе шүү. Шинжээч томилж, сайтар шалгах ёстой" гэв.

Тэгвэл эл асуудалд С.Чинзориг сайд хариу тайлбарыг хэвлэл мэдээлэлд өгчээ. Тэрбээр "Шаардсан бичиг баримтыг бид өгсөн. Шинжээч ажиллуулах эсэхээ сонсгол зохион байгуулж байгаа хүмүүс шийдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын талаар буруу мэдээлэл өгч буйд гайхширч байна. Би О.Цогтгэрэлтэй өөртэй нь уулзсан. Даваа гарагт сонсгол хийхгүй гэсэн юм. Тэгсэн атлаа баасан гарагийн орой над руу залгаж, даваа гарагт сонсгол хийнэ гэж холбогдсон. Харин би материалууд ирж ав гэж хариу хэлсэн юм. Гэтэл орой болсон тул ирж материал авахгүй гэсэн. Манайх бол материал өгөхгүй байгаа асуудал үүсээгүй. Өөрсдөө хэрхэн явуулах зохион байгуулалтын ажлаа хийж чадахгүй байна" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Би өмнөх материалуудыг сөхөж хараагүй. Гэхдээ Сангийн яам болон аудитын тухайн үеийн тайлантай танилцсан. Зах зээлийн үнээс асар өндөр үнээр маск авсан гэх асуудал байгаагүй. Ковидыг давж гарахад 20 орчим их наяд төгрөгийг төсөвлөж, гаргахын хувьд гарсан бололтой. Гэхдээ 1.4 орчим их наяд нь манай салбартай хамааралтай. Бусад салбар ч холбоотой. Бүхий л салбарын асуудал нийцээд дээрх хэмжээний мөнгөн дүнг үүсгэсэн байх" гэв.

Өчигдрөөс Ковидын үеийн төсвийн зарцуулалтаар ерөнхий сонсголыг хийж эхлүүлэх байсан юм. Гэсэн хэдий ч эл сонсголыг удирдан явуулах Ардчилсан намын зүгээс хэд хэдэн асуудал үүссэн хэмээн мэдэгдээд байв. Тэр дундаа УИХ-аас шинжээч томилоогүй гэх асуудлаар эл сонсголыг хойшлуулаад байгаа юм. Ямартай ч хоёр тал дээрх байдлаар байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр хэн нь үнэн хэлэв. Сонсгол цаашид үргэлжлэх нөхцөл бий юү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д...н
Д...н
2023-10-25 11:22

Сайн ш�##�гах хэрэгтэй. Өвчинг д�##�имдуулсан энэ үйлдлийг яав ч зүгээр өнгөрөөж болохгүй буруу хэвшил тогтоно. Зохих ялыг нь тулт�##� нь үүрүүлэх хэрэгтэй. Энэ үндэсний аюулгүй байд�##�д нөлөөлсөн гэж болно. Одоо ч гэсэн хор уршиг нь арилаагүй байна

Холбоотой мэдээ

Back to top button