Кремль: Путиний зүрх зогсож ухаан алдаагүй, бие нь эрүүл байгаа

Мягмар гарагт /2023.10.24/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зүрх хаагдаж, ухаан алдсан байдалтай хэвтэж байхад нь хамгаалагч нь олсон гэх цуурхал гарсан.
Үүний талаар анх “General SVR” нэртэй Телеграм суваг нийтэлжээ. Тус сувгийг Кремльд дотоод эх сурвалжтай ОХУ-ын дэслэгч асан хөтөлдөг гэгддэг. Путиний эрүүл мэндийн талаар “General SVR” суваг их нийтэлдэг байна. Өмнөх нийтлэлүүдээс чамгүй хэд нь худал мэдээлэл байсан юм.
Тэдний оруулсан шинэ нийтлэл дээр Путинийг ухаан алдсан байдалтай хэвтэж байсныг хамгаалагч нь илрүүлж, гэрт нь тусгайлан барьсан эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламж үзүүлсэн гэж бичжээ.
Тэгвэл энэ цуурхлыг Кремль оргүй, худал зүйл гэж мэдэгдэл хийсэн байна. Үүний талаар сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад тэрбээр “Түүний бүх зүйл хэвийн байгаа, энэ бол дахиад л нэг худал мэдээлэл” гэж хариулсан юм.

Сэтгүүлчид түүнээс Путин өөртэй нь ижил харагддаг хүнийг камерын өмнө гаргадаг болсон гэх цуурхлын талаар нэмж асуужээ. Үүнд Песков “Энэ бол зарим нэгэн хэвлэл мэдээллийн газрын тууштай мэдээлдэг хуурмаг зүйл. Инээхээс өөр арга алга” хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа л худлаа гэж ам хаадаг
Өмхий хог , чи л жинхэнээсээ үхдээ