БНСУ далайгаар хил давах гэж оролдсон Хойд Солонгос иргэдийг саатууллаа

Хоёр Солонгосын хилийг далайгаар модон завьтай гатлан давах гэсэн дөрвөн хүнийг саатуулсан гэж БНСУ-ын албан тушаалтнууд мэдээлжээ. Тодруулбал мягмар гарагийн /2023.10.24/ 07:10 минутын орчим хачирхалтай онгоц харагдлаа гэх мэдээлэл Өмнөд Солонгосын Эргийн хамгаалалтын албанд ирсэн байна.
Энэ мэдээллээр Эргийн хамгаалалтын алба Сөүлээс зүүн хойд зүгт 151 км-ийн зайд, Сокчо хотын ойролцоо 7.5 метр урт завь дээр дөрвөн хүн сууж явсныг илрүүлжээ. Албаны хүмүүс мэдээлж буйгаар завь дээр нэг эрэгтэй, гурван эмэгтэй хүн сууж явсан аж.
Одоо зэвсэгт хүчин, засгийн газар болон тагнуулын албаныхан тэднийг Өмнөд Солонгос руу ямар зорилготой нэвтрэх болсныг тогтоохоор хамтарсан шалгалт хийх юм. Хоёр Солонгосын нэгтгэх яамны албан тушаалтан тэднийг Өмнөд рүү дүрвэх чин хүсэлтэй эсэх дээр мэдэгдэл хийхээс татгалзаж, шалган байцаах ажил явагдаж байгаа хэмээжээ.
Өмнө нь 2019 онд далайгаар дамжин хил давах гэсэн тохиолдол гарсан байна. Тухайн үед БНСУ хил давах гэсэн хоёр иргэнийг байцааж, хамт явсан хүмүүсээ алсан гэдгийг нь тогтоосны дараа БНАСАУ-д шилжүүлж өгчээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.