Газын зурвас дахь эмнэлгүүд ус, түлшгүй болж үйл ажиллагаагаа зогсооход тулав
Газын зурвас дахь эмнэлгүүд Израилын бөмбөгдөлт болж ус, түлшний нөөц нь дуусахад ойртож байна. Үүний улмаас эмнэлгүүд өвчтөн ихтэй үед эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломжгүй болох аюул тулгарчээ.
Эмч, эрүүл мэндийн ажилчид болон олон улсын тусламжийн байгууллагууд эмнэлгүүдэд хар дарсан зүүд мэт нөхцөл байдал үүссэнийг онцлов. Тухайлбал эмч нар бараг мэдээ алдуулга хийлгүй, гар утасны гэрэл ашиглан мэс ажилбар хийж зарим тохиолдолд цуу ариутгалын бодис болгон ашиглаж байгаа аж.
Мөн Газа дахь эмнэлгүүд шархадсан мянга мянга өвчтөнийг хүлээн авснаас гадна бөмбөгдөлтөөс зугтсан олон арван мянган хүмүүсээр дүүрч байгаа тул өвчтөнүүдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байгааг эмч нар хэлжээ.
Сүүлийн хэдэн өдрүүдэд Египет-Газагийн хилээр эмнэлгийн хэрэгсэл орж ирсэн. Гэхдээ ихэнх эмнэлгүүд оршдог хойд Газа руу эм тариа, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг Израил зөвшөөрөхгүй байгаа юм. Ийм учраас Хойд Газа руу аравдугаар сарын 7-ноос хойш эмнэлгийн хэрэгсэл, ус, түлш огт орж ирээгүй байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.