Нийгэм мэдээ
Богд уул руу самар түүхээр явсан эрэгтэй сураггүй болжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хорооны “Богд хан” ууланд иргэн Г 10.19-ний өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохой, Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч, ар гэрийнхэнтэй хамтран Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г/41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт зогсоосон.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.