Саудын Арабын Хунтайж БНСУ-ын Ерөнхийлөгчийг машинаар хүргэж өгөв
Саудын Арабын угсаа залгамжлах Хунтайж Мохаммед бин Салман мягмар гарагт /2023.10.24/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг Эр-Рияд хотод болж буй хөрөнгө оруулалтын чуулганд машинаар хүргэж өгсөн байна.
Салман машин жолоодож байхдаа дараагийн удаа “Hyundai” компанийн Саудын Арабд үйлдвэрлэсэн машинд сууна гэж найдаж буйгаа Юнд хэлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн мягмар гарагт /2023.10.24/ Саудын Араб дахь дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлсэн. Энэ айлчлалаараа тэрбээр “Future Investment Forum”-д оролцох юм.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлснээр хоёр улсын удирдагчид 20 гаруй минут ярилцсаны дараа “Future Investment Forum”-руу 15 минут Салманы машинтай явсан байна.
“Hyundai Motors” болон Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сан Юны айлчлалыг тохиолдуулан Хаан Абдуллагийн хотод машины үйлдвэр барих төсөлд гарын үсэг зуржээ. Тус үйлдвэр 2026 оноос эхлэн ашиглалтад орж, жилд 50 мянга хүртэлх машин үйлдвэрлэх юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.