НҮБ-ын дарга Газын зурваст хүмүүнлэгийн хуулийг илт зөрчиж байна гэжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газын зурваст хүмүүнлэгийн хуулийг илт зөрчиж байна гэж мэдэгдэн гал зогсоох тохиролцоонд нэн дариу хүрэхийг уриалсан байна.
Тэрбээр мягмар гарагт /2023.10.24/ болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ Газад үүссэн дайн Ойрх Дорнодын бусад улсууд руу тарах эрсдэл өндөр байгааг анхааруулжээ.
Гутерреш Хамас болон Израилыг нэрээр нь цохолгүй шүүмжилж, энгийн иргэдийг хамгаалж дайны дүрэм журмыг мөрдөх ёстой гэдгийг онцолсон юм. Түүнийг үг хэлсний дараа Израилын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуттерешийг байж боломжгүй мэдэгдэл хийснийхээ төлөө огцрох хэрэгтэй гэж хэлсэн байна.

Мөн Израилын Гадаад хэргийн сайд Эли Кохен Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр Гуттерештэй уулзахаас татгалзаж “Тэнцвэртэй арга хэмжээ авахгүй. Хамасыг дэлхийн ертөнцөөс арчиж хаях ёстой” гэж бичжээ.
Эх сурвалж: BBC, Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.