Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын цагдаа нар нядалгааны газар луу авч явсан мянган муурыг аварчээ

БНХАУ-ын цагдаа нар нядалгааны газар луу авч явж байсан мянга гаруй муурыг аварсан байна. Хятадад муурыг нядалж гахай эсвэл хонины мах гэж худалдаалдаг хууль бус наймаа газар авсан аж.

Энэ сарын эхээр амьтны эрхийн төлөө тэмцдэг активистууд Жиансу мужийн Занжиаган хотын цагдаа нарын хамт тус явдлыг таслан зогсоосон байна. Активистууд Занхотын гудмуудаар зургаан өдрийн турш явж, мууруудыг тээвэрлэсэн ачааны машин хөдлөхөд цагдаагийн газарт ханджээ.

Ачааны машиныг зогсооход оролцсон Хан Жиали энэ нь анхны тохиолдол биш байсан гэж “The Paper” агентлагт хэлсэн байна. Тэрбээр өмнө нь БНХАУ-ын өмнөд хэсэгт оршдог Гуандон мужид үүнтэй ижил хууль бус наймааг таслан зогсооход оролцсон аж.

Гудамжны мууруудад зориулж байр барьж буй Гун Жиан нэртэй активист “Энэ бизнес орлого их олдог учраас зарим хүмүүс юу ч хийхээс буцахгүй байдаг” гэж ярьсан байна. Мянга гаруй муур аварсан талаарх мэдээ гарсны дараа Хятадын сошиал платформууд дээр амьтны эрх, хүнсний аюулгүй байдлыг хөндсөн асуудлууд яригдаж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-25 20:54

Hudlaa baruuniihand taalagdah gej iim medee tavisan baih hyatad baruuniihantai niilj orosiig huvaahaar shiidsen biz

Зочин
Зочин
2023-10-26 10:21

Уушгинд сайн.

Холбоотой мэдээ

Back to top button