Туркийн Ерөнхийлөгч Хамасыг террорист бүлэг биш гэжээ

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт /2023.10.25/ үг хэлэхдээ Хамасыг террорист бүлэг биш, Палестины газар нутгийг хамгаалахаар байлдаж буй чөлөөлөгчид гэжээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайралтын улмаас энгийн иргэдийн амь насанд хүрснийг Турк буруушаасан. Гэхдээ тус улс Израилыг Газын зурваст агаарын цохилт өгч байгааг хүчтэй шүүмжилж, хариу арга хэмжээ авахдаа тэвчээртэй хандахыг уриалсан юм.

НАТО-гийн холбоотон орнууд Хамасыг террорист бүлэг гэж үздэг бол Турк өөр байр суурьтай байдаг. Эрдоган Парламентынхаа өмнө үг хэлэхдээ Газын зурвасыг бөмбөгдөхийг барууны орнууд дэмжиж байгааг шүүмжилж, нэн даруй гал зогсоон, хүмүүнлэгийн тусламжийг Газад саадгүй оруулах, Исламын шашинтай орнуудыг хамтран ажиллаж мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан байна.
Тэрбээр “Газад болж буй аллага, сүйрлийн гол буруутнууд нь Израилд хязгааргүй дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс. Израил Газын зурвас руу хийж байгаа дайралт нь Израил болон тэдний дэмжиж буй хүмүүсийн хувьд хүн амины хэрэг үйлдсэнтэй эн тэнцэх бөгөөд сэтгэцийн эмгэг юм” гэж хэлжээ
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.