Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И пүрэв гарагт /2023.10.26/ АНУ-д газардаж Вашингтон дахь айлчлалаа эхлүүлсэн билээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж хоёр улс санал зөрчилдөх зүйл байгаа ч хэлэлцээ хийж харилцаагаа тогтворжуулах хэрэгтэй гэж хэлсэн байна.

Ван “АНУ, БНХАУ хоёр ярилцах хэрэгтэй. Зөвхөн хэлэлцээ хийгээд зогсохгүй, гүн гүнзгий, өргөн хүрээг хамарч хэлэлцэх ёстой. Ингэснээр үл ойлголцлыг багасгаж, харилцааг тогтворжуулан эрүүл, найдвартай хөгжлийн зам руу буцахад тусална” хэмээсэн юм. Блинкен үүнд “Би Гадаад хэргийн сайдын хэлсэн үгтэй санал нэг байна” гэж хариулжээ.

Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Израил, Хамасын дайн байх төлөвтэй. АНУ БНХАУ-ыг Иранд нөлөө үзүүлж чадна гэж үздэг. Ийм учраас Вашингтон Бээжинг Ирантай хэлэлцэж дайн Ойрх Дорнодын бусад улсууд руу тархахаас сэргийлэхийг хүсэж байгаа юм.

Ван өнөөдөр /2023.10.27/ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзана. Мөн тэрбээр Цагаан ордонд очихдоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхах аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button