Зеленський: ОХУ-д үзүүлж буй дарамт хангалтгүй байна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын арми Хмельницкий хотын атомын цахилгаан станцын ойролцоо дроноор халдах оролдлого гаргасан гэжээ. Халдлагын улмаас 20 хүн бэртэж, атомын цахилгаан станцны цонхнууд хагарсан байна.
Мөн Зеленський “ОХУ-ын өгч буй цохилт бүр, ялангуяа атомын цахилгаан станц болон бусад чухал дэд бүтцүүдийг онилох хэмжээний зоригтой байна гэдэг нь энэ террорист улсад үзүүлж буй дарамт хангалтгүй байгааг харууллаа” хэмээжээ.

Украины Дотоод хэргийн сайд Игор Клименко халдлагын талаар мэдээлэхдээ Оросын харвасан 11 дроныг нисэх хүчин бүгдийг нь устгасан гэж хэлжээ. Гэмтэл, бэртэл дронуудыг устгаснаас болж үүссэн дэлбэрэлт, эвдэрсэн хэсгүүд унаснаас болж үүссэн гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлагийн захирал Рафаэль Гросси “Станцын цонхнууд хагарсан нь халдага бүтэхэд хэр ойрхон байсныг харуулж байна. Дараагийн удаа ийм аз тохиохгүй байж магадгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.