Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көцян таалал төгслөө

БНХАУ-ын хамгийн шилдэг эдийн засагчдын нэг гэгддэг Ерөнхий сайд асан Ли Көцян 68 насандаа таалал төгссөн байна.

Тэрбээр 2013-аас 2023 оны хооронд Хятадын Ерөнхий сайдаар ажилласан билээ.

“CCTV” мэдээлснээр Ли сүүлийн үед Шанхай хотод амарч байсан боловч пүрэв гарагт /2023.10.26/ зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр баасан гарагийн /2023.10.27/ 00:10 минутад амьсгал хураасан аж.

Ли 2013 онд Хятадын Комминуст намын дарга Ху Жинтаог залгамжлах хүн гэж тооцогддог байсан ч Ши Жиньпин түүнийг орлож дарга болсон юм. Тэр цагаас хойш Ши эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж Коммунист намын удирдах долоон гишүүний нөлөө багассаар иржээ.

Эдийн засгийн дээд албан тушаалтны хувьд Ли ажлын байр, баялаг бий болгож буй бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Шигийн удирдлага дор төрийн өмчит үйлдвэрүүд зах зээлд ноёрхох болж, технологи гэх мэт салбаруудад тавих төрийн хяналтыг чангатгасан билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button