ОУВС: Энэ жил Япон эдийн засгийн хэмжээгээр Германы ард орно
Дэлхийн гурав дахь хамгийн том эдийн засагтай улс бол Япон билээ. 1968 онд Япон Баруун Германыг эдийн засгийн хэмжээгээр гүйцэж дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болсон. Харин 2010 онд БНХАУ Японыг давж дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болсон билээ.
Тэр цагаас хойш Япон дэлхийн гурав дахь хамгийн том эдийн засаг байсаар ирсэн юм. Тэгвэл Олон улсын валютын сан энэ жил Герман Японыг гүйцэж дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болно гэж тооцоолсон байна.
Тус сангийн энэ сард нийтэлсэн дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлангаас харвал Японы нэрлэсэн ДНБ өмнөх оноос 0.2 хувиар буурч 4.23 их наяд ам.доллар болох төлөвтэй байгаа юм. Харин Германы нэрлэсэн ДНБ 8.4 хувиар нэмэгдэж 4.43 их наяд ам.доллар болно гэж ОУВС таамаглажээ.
Иений ханш ам.долларын эсрэг суларч, Германы инфляц Японоос өндөр байгаа нь үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг аж. Гэвч хамгийн том хүчин зүйл нь Японы эдийн засгийн өсөлт жил ирэх тусам буурсан явдал гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.