Гадаад мэдээДЭЛХИЙ

Lonely Planet: Монгол бол аялахад хамгийн тохиромжтой улс

Жуулчдын аяллын хөтөч болгож ашигладаг “Lonely Planet” сайт 2024 онд аялахад хамгийн тохиромжтой 50 улсын жагсаалт гаргажээ. Тус сайт үйл ажиллагаагаа эхлүүлсний 50 жилийн ойд зориулж тэрхүү жагсаалтыг нийтэлсэн байна.

Тэгвэл жагсаалтыг Монгол Улс тэргүүлсэн юм. Тус сайт Монголын талаар “Өргөн уудам орон зай, адал явдал, соёл урлагийг хүсэмжлэгчдэд харах зүйл Монголд их бий. Нийслэл хотод нь амьдрал буцалдаг, өвөрмөц үзмэрүүд ихтэй” гэж бичжээ.

Аялахад хамгийн тохиромжтой 10 улсын жагсаалтад

  1. Монгол Улс
  2. Энэтхэг
  3. Санта Люсиа
  4. Мексик
  5. Марокко
  6. Чили
  7. Бенин
  8. Узбекистан
  9. Пакистан
  10.  Хорват багтсан байна

“Lonely Planet”-ээс гадна “Times Out” сайт Монголыг энэ жилийн аялахад тохиромжтой улсуудын жагсаалтдаа оруулсан байна.

Эх сурвалж: Lonely Planet, Times Out

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
2023-10-27 11:33

За яана да, үзүүлэх юм ч тааруухан ш дэ. УБ-т Зайсан толгой, Чингис хааны музей л бна. Өөр юм �##�га. Гудамжаар явахаар нил тоос шороо. ГЯвган хүний зам гэж аймаар. Дээр нь бөөн түгжрэл. Хөдөөний байг�##�ь харуулах бололтой. Бме засах газар, зам, хоол унднаас эхлүүлээд гэцүү, нүүр улаймаар. Морь унуулах гэхээр хонинд явдаг адсага унуулна, нөгөөх нь янз бүрийн ааштай, хүн гэмтээчих гээд. Давжаа биетэй.

Зочин
Зочин
2023-10-27 12:09

Нөгөө 9 улсууд нь тийм ч хүсмээр биш л юм байна

Холбоотой мэдээ

Back to top button