АНУ: ОХУ фронтоос ухарсан цэргүүдээ хөнөөж байна

ОХУ Украины дайны зүүн фронтоос ухарч буй цэргүүдээ аж байна хэмээн Цагаан ордон мэдээлжээ. АНУ-ын албан тушаалтнуудад байгаа мэдээллээр бол Авдиевка тосгоны байлдаанд амь үрэгдсэн зарим Орос цэргүүд удирдагчдадаа алуулсан байна.
Энэ сарын дундаас эхлэн Украин болон ОХУ-ын цэргүүд Авдиевка тосгоны төлөө ширүүн байлдаж эхэлсэн. Украины тооцоолсноор Авдиевка тосгоны төлөөх байлдаанд ОХУ 5 мянга гаруй цэргээ алджээ. Мөн АНУ ОХУ-ын арми тус байлдаанд дор хаяж 125 хуягт машинаа алдсан гэж мэдээлсэн юм.

Пүрэв гарагт /2023.10.26/ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби “”ОХУ-ын дайчлагдсан цэргүүд бэлтгэл, зэвсэг хангамжийн хувьд дутмаг байна. Яг л өнгөрсөн жилийн өвөл довтолгоо нь амжилтгүй болсон шиг” хэмээжээ.
Тэрбээр нэмж Оросын арми “хүний тоогоор давлагаалах” тактикийг ашиглан, эдгээр муу бэлтгэгдсэн цэргүүдийг шууд байлдаан руу илгээж байгаа бололтой гэж хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хахаха
Америк цэрэг урваад БНАСАУ д гүйгээд орчихдог гээ байгаа.Тэр нөхрөө яасан бол.
Арай ч үгүй байлгүй дээ. Муу хэлэх гэхдээ хамаагүй бурах юмаа
Авдеевка
Энэ худ�##� мэдээллийг хаанаас ямар зорилготой бичээд байнаа..
Хаана дарь цус үнэртэнэ түүний ард америк байж байдаг. Улс орон бүхний дотоод хэрэгт америк ёс юм шиг оролцож хагардуулж байдаг. Үнэн худ�##� мэдээлэл бол америк ёс суртахуун болсон .
Ямар 40 он биш
Ямар ч хүн үнэмшихгүй юм тавих юм.
Оросууд 42 оны Ст�##�инградын тул�##�даанаар ухарсан цэргүүдээ буудаж �##�ж байсан гэнэ лээ.