Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Дөрвөн хүн тутмын нэг нь их ганцаарддаг

“Meta” мөн “Gallup” компанийн хамтран дэлхийн хэмжээнд явуулсан судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь нэлээд эсвэл маш их ганцаарддаг гэдгийг илрүүлжээ.

ДЭМБ болон улс орнуудын эрүүл мэндийн албан тушаалтнууд ганцаардлын эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөнд анхаарал хадуулах цаг болсон гэж үзэж буй. Шинээр явуулсан судалгаанд дэлхийн 142 улсын иргэд оролцсон байна.

Дөрвөн хүн тутмын нэг гэдэг нь тэрбум гаруй хүн гэсэн үг юм. Судалгаанд БНХАУ оролцоогүй тул энэ тоо илүү өндөр байж магадгүй гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Судалгаагаар 14 болон түүнээс дээш насны хүмүүсийн 24 хувь нь  “Танд хэр их ганцаардаж байгаа юм шиг мэдрэгдэж байна вэ” гэсэн асуултад нэлээд эсвэл маш их ганцаардаж байна гэж хариулжээ. Ганцаардах асуудал 18-аас 26 насны хүмүүст хамгийн их тулгардаг аж.

Харин ахмад настнууд дунд ганцаардал хамгийн бага илэрчээ. Тухайлбал 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн 17 хувь нь нэлээд, маш их ганцаардаж байна гэж судалгаанд хариулсан байна.  

45-аас дээш насны хүмүүсийн талаас илүү хувь нь огт ганцаарддаггүй гэж хариулжээ. Харин 45-аас доош насны хүмүүсийн дийлэнх нь маш их, нэлээд ганцаарддаггүй ч бага зэрэг ганцаардмал санагддаг гэсэн юм.

Судалгааг хийсэн эрдэмтдийн нэг болох Эллин Мэйз “Энэ судалгаа нь ганцаардал бол зөвхөн хөгшрөлттэй холбоотой асуудал биш, ямар ч насны хүмүүст тохиолдож болдог зүйл гэдгийг харууллаа” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button