Гадаад мэдээДЭЛХИЙ

Хамас: Гал зогсоовол барьцаалсан хүмүүсийг суллана

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэг Израилын тосгонууд руу гэнэтийн довтолгоо хийж олон хүнийг барьцаанд авсан билээ. Барьцааны хүмүүсийг суллах тал дээр Израил АНУ-ын албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байгаа билээ.

Тэгвэл Хамас бүлгийн албан тушаалтан Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрвэл барьцаанд байгаа хүмүүсийг суллана гэж мэдэгдсэн байна. Израилын Зэвсэгт хүчин Газын зурвас руу хуурай газраар довтлох бэлтгэл ажлаа хийж байгаа юм.

Баасан гарагт /2023.10.27/ явуулсан санал асуулгын хүрээнд израилчуудын бараг тал орчим хувь нь барьцаанд буй 220 хүний нөхцөл байдалд санаа зовж хуурай газраар довтлохыг хойшлуулахыг хүсэж байгаа гэж гарчээ.

ОХУ-ын Коммерсант сонин Москвад айлчилж буй Хамасын төлөөлөгч Абу Хамидын хэлсэн үгнээс иш татаж мэдээлснээр бол аравдугаар сарын 7-нд Палестиний олон янзын бүлэглэл халдлагад оролцсон аж. Тэдгээр бүлэглэлүүд барьцаалсан хүмүүсийг олоход цаг хугацаа хэрэгтэй гэж Хамид хэлсэн байна.

Мөн тэрбээр дөрвөн барьцааны хүнийг сулласан Хамас бүлэглэл энгийн иргэдийг суллах бодолтой байгаа гэдгээ тодорхой илэрхийлсэн гэж хэлжээ. Гэхдээ ингэхэд тайван нөхцөл байдал шаардлагатай гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button