Х.Нямбаатар мэндчилгээндээ "Давс мэт шорвог шийдвэр гаргаж, хүний хэт аминч хандлагыг бууруулна" гэжээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын шинэ захирагч Х.Нямбаатар ойн өдрийн хүрээнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
"Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид аа!
Та бүхэндээ Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Дөрвөн зууны намтар, түүхтэй төв Азийн нүүдэлчдийн эсгий хот он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаанд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, нүүдэлчдийн өв уламжлал, амьдралын хэв маягийг дэлхий дахины суурин соёл иргэншлийн ололт амжилттай хослуулан, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын төв цэг болон хөгжсөөр байна.
Энэхүү хөгжлийн явцад төвлөрөл, төлөвлөлт дагасан хүн төрөлхтний асуудлууд Улаанбаатар хотыг тойрсонгүй, Та бид олон сорилт, бэрхшээлтэй өнөөдөр ч нүүр тулсаар байгаа билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэх хүн амын тоо, түүнийг дагасан дэд бүтцийн хүртээмж, хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг түргэтгэхийн тулд хотын эрх зүйн орчныг шинэчлэн, сайжруулах нь нийслэлийн удирдлагын багийн үүрэг хийгээд, гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулан түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг энэхүү хуулиар бууруулна. Үндсэн хууль дахь Та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх, ашгийг ханган Улаанбаатарын хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно.
Нийслэл Улаанбаатар хотын түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар" гэжээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТИЙМЭЭ ДЭМЖИЖ БНА
Хотод час хийсэн дарга хэрэгтэй л бна даанч тэр нь Нямбаатар арай бишээ зоримог намын нэр хүнд хамаагүй эрс шийдэмгий тийм хүн манд байхгүй хэтэрхий сул дорой бна
ҮХСЭН НОХОЙН ОЦГОР.
Өчигдөр хэлсэн үг нь ийм байгаагүй дээ, з�##�руулаад засаад гаргачихсан юм биш үү, өчигдөр бол хэдэн цагдаа хүчний байгууллагын хүмүүсийг загнаж үүрэг өгч байгаа юм шиг л санагдсан шүү.
За даа үндсэн хуульд заасан хүний хэд хэдэн эрхийг зөрчөөд хууль батлуулахаар зүгтгэж болохгүй нямбаатараа. Хэрвээ тэр хуулийг их хур�##� бхтлах юм бол асар олон иргэн үндсэн хуулийн цэцэд хандаж таараа.
Мөнх Эрдэнийг суллаач
ОГЦОР
Ха ха энэ нөхөр нэг л андуураад байна дөө. МАН хэт өлөн хэт амин ч хулгайч луйварчидынхаа хандлагыг өөрчлөхгүй юмуу
Зоригтой үзээ дэмжиж бна
Дэмжиж байна
Наад давс шорвогоо хууль зөрчөөд байгаа эрх мэдэлтнүүддээ л сайн гарга, ард түмэн мөрөөрөө дуулгавартай явж бна