Уй гашуугаа инээдмээр нуусан нэгэн

“Friends” киноны Чандлер Бингийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Мэттью Перри 54 насандаа таалал төгссөн харамсалтай явдал гарсан. Түүнийг Лос-Анжелес дэх гэрийнхээ жакузи дотор нас барсан байдалтай олдсон гэж “Los Angeles Times” мэдээлсэн юм.
Чандлерийн дүрээрээ алдартай ч гэсэн тэрээр 2022 оны арван хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа “Friends” цувралыг үзэж чаддаггүй гэж хэлж байсан аж. Учир нь гэвэл түүний амьдралын хэцүүхэн үеийг санагдуулдаг байжээ.
Перри “Би киног үздэггүй, үзэж байгаагүй. Учир нь гэвэл би тэр үед мансууруулах бодис, согтууруулах ундаа, кокайsн хэрэглэдэг байсан. Тийм учраас цувралын аль улиралд ямар харагдаж байгаагаасаа хараад би өөрийгөө юу хэрэглэж байснаа мэдчихнэ. Өөр хүн ялгаж чадахгүй л дээ. Гэхдээ би чадна. Ийм учраас би үзэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн юм.

Бидний нүдэнд хөгжилтэй Чандлер харагдавч яг үнэндээ Перри уй гашуугаа инээдмээр нууж явсан байна. Тэрбээр 2022 онд гаргасан “Friends, Lovers, and the Big Terrible Thing” нэртэй ном дээрээ амьдралынхаа хэцүү мөчүүдийн талаар бичсэн.
Перри номныхоо талаар “People” сэтгүүлд ярихдаа “Би өнгөрснөө дахин бодох зүрх, зоригтой болох хүртлээ хүлээсэн. Бас архидалт, донтолтоо зогсоож, эрүүлжих хүртлээ хүлээж байж номоо бичсэн. Энэ ном маань бусад хүмүүст тусална гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Эх сурвалж: The People
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.