Салбараа хамгаалаагүй сайдын мэдэгдэл ирэх олимпод боксын тамирчдаа "чирэх" вий
"Ханжоу-2022" Азийн наадмын аварга, МУГТ Б.Чинзориг допингийн асуудалд холбогдсон билээ. Түүнийг Азийн наадмаас медаль авсны дараагаар сорьцоос нь хориотой бодис илэрсэн тухай мэдээллийг Олон улсын шинжилгээний агентлагаас 2023 оны аравдугаар 13-ны өдөр тамирчинд илүүлсэн юм.
Ийн 17 хоногийн дотор гэхэд л боксын холбоотой холбогдох хэд хэдэн сэдвүүд өрнөсөн байдаг. Б.Чинзоригийн зүгээс эл асуудлыг Олон улсын арбитрт хандаж, эцэслэж шийдвэрлүүлэхээр болсон.
Холбооноос бол тамирчнаа хамгаална гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Харин салбарын сайд нь тамирчнаа хамгаалахыг оролдох бүү хэл, тэр дор нь улстөржүүлж орхив. Ийн хэлэхийн учир нь Б.Чинзоригийн сорьцоос хориотой бодис илэрсэн гэх мэдэгдлээс хойш тав хоногийн дараа шууд л Боксын шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон явдал юм. Товчхондоо бол Б.Чинзоригийн асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байхад яарч алхам хийсэн хэрэг.
Боксын холбооны зүгээс тамирчныхаа тал дээр "Холбоо эцсээ хүртэл тамирчнаа хамгаална. Энэ бол бидний үүрэг. Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр хэрхэн гарахыг мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн дараагаар хэрхэхээ шийдэх байх.
Тамирчныг хөөсөн гэх асуудал нийгэмд тархсан. Энэ хүн амьдралынхаа 18 жилийг боксод зориулсан. Нэг асуудлаас болоод бид хөөнө гэж байхгүй. Ул суурьтайгаар хандах нь зүй. Бид Биеийн тамир, спортын хороотой хамтарч ажилладаг. Тамирчид маань ч эндээс цалинждаг. Бидний хоорондын хийсэн гэрээнд допингийн асуудалд холбогдсон бол гэх заалт бий. Түүний дагуу Б.Чинзоригийг өөрийнх нь хүсэлтээр түр чөлөөлж, асуудлыг нэг талд нь шийднэ. Холбоо бол зүгээр харж суухгүй, арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Хэдхэн сарын дараа олимп болно. Асуудлыг шийдээгүй байж юу юуны духанд хүрэлгүй хүн бүр дээр өндөр хэмжээний хариуцлага тооцож, ажлаас нь халах боломж байхгүй. Хоёрт, эцэслэж шийдээгүй асуудалд хэн нэгнийг шууд буруутгаж болохгүй.
Асуудлыг шат дараатайгаар шийднэ. Допингийн асуудал манай холбооны 75 жилийн түүхэнд илрээгүй, байгаагүй. Тиймээс аль аль талдаа анх удаагийн тохиолдол болж байна. Бидний зүгээс Азийн боксын холбоо болон Олон улсын боксын холбоонд энэ асуудалд хэрхэн хандах талаар эхний байдлаар мэдээлсэн" гэсэн юм.
Харин шигшээ багийн санхүүжилтийг зогсоосон эсэх талаар лавлахад "Холбооны санхүүжилтийг зогсоочихсон нь үнэн. Бид хүсэлт өгсөн. Ярилцаж байгаа. Тухайн тамирчны цалинг нь зогсоох ёстой хэмээн журам дээр бичсэн байдаг. Гэсэн хэдий ч бүхий л ажилчдын цалин, холбооны санхүүжилтийг зогсоосон. Энэ нь дараагийн том тэмцээнд оролцоход саад учруулах эрсдэлтэй" хэмээв.
Холбооны мэдэгдэл ч үнэний ортой. Учир нь Спортын сайдын гаргасан шийдвэр манай улсын шигшээ багийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц, цаашлаад шигшээ багийн нийт тамирчин, багш дасгалжуулагч болон боксын спортоор хичээллэгч хүүхэд, залуус сонирхон дэмжигч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн хэмээгээд байгаа.
Эцэстээ гэхэд тамирчин Б.Чинзоригийн асуудал эцэслэгдэж шийдэгдээгүй байхад салбарын сайд нь яаран мэдээлэл хийж, допинг хэрэглэсэн мэт мэдээллийг олон нийтэд түгээсэн юм. Салбарын сайдын уг улстөржсөн мэдэгдэл ирэх жилийн олимпын наадамд эрсдэл дагуулах вий.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон улсын лаборатори �##�дахгүй ээ
Барилдах ноцолдохоос өөр юм мэдэхгүй, 10-р анги төгссөн төгсөөгүй, бөх нэртэй,боловсролгүй хар юмнуудыг төрийн толгойд зэлдаг тэнэг монгол зан суртахуунаа өөрчлөх цаг болсон бус уу!!!
МАН сууд л авахаа бодоод бөхчүүдийг УИХ-ын кнопчин болгодог дутагдлаа засах хэрэгтэй шүү ! Одоо тэр Цэрэнпунцагийг хар, тэнэгтээ л байхын, ичиж үхмээрэээ.....