ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

НӨАТ: Б.Жавхлан системээ хамгаалж, спикер, Засгийн газрын тэргүүн нар 5% болгохыг хэлэлцжээ

Аравдугаар сарын сүүлийн өдөр. Улс төрийн хүрээнд олон томоохон сэдвүүд ар араасаа өрнөж, халаа сэлгээ ч ихтэй сар байв. Чуулганы нээлттэй зэрэгцэж, нийслэлийн удирдах албан тушаалтнуудын сэлгээ үргэлжилж, хоёр ч сайдыг шинээр томиллоо. Олон хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж, ирэх жилийн төсвийг хэлэлцсээр. Энэ үеэр хөндөгдсөн сэдвүүдийн нэг бол НӨАТ юм.

Анх удаагаа D-Parliament цахим системээр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт хэмээн нэрийдддэг урамшууллын хоёр хувийг таван хувь болгох эсэх асуудлаар олон нийтээс санал асуулга авсан билээ. Улмаар 100 мянган хүн дэмжвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ хэмээгээд байв. Гэтэл долоо хоногийн хугацаанд нийт 104 мянган иргэн саналаа өгсөн байдаг.

Дээрх тооны иргэдийг хүйсээр нь авч үзвэл 70 хувь нь эмэгтэйчүүд байсан юм. Харин насны ангиллыг нь харвал,

  • 30.4 хувь нь 18-25
  • 21.8 хувь нь 26-30
  • 22.3 хувь нь 31-35 насныхан байна.

Иргэд НӨАТ-ын урамшууллыг нэмэх асуулгыг дэмжсэн гарын үсэг зурсан тул уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Спикер ч иргэдийн идэвхтэй санал асуулгыг манай улсын парламентын түүхэн дэх анх удаагаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал хэмээгээд байгаа.

-Хөшигний ард юу өрнөв-

Хэдийгээр олон нийтийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх асуудлыг гэнэтхэн хөндсөн нь хамгийн хачирхатай хэсэг. Тэгвэл эл санаачилгыг ч спикер өөрөө бус түүнийг хүрээлэх залуучууд нь гаргасан гэх. Тэдний хувьд иргэдээс 100 мянган санал авах хүлээлт байгаагүй атал олон нийт долоохон хоногийн хугацаанд 104 мянган дэмжсэн санал өгчихсөн хэрэг.

Тиймээс ч Г.Занданшатар муйхарлаж, эл асуудлыг шийдвэрлэхээс өөр гарцгүй болж, УИХ-аар байн байн яриад буй. Магадгүй алсдаа түүний эл шийдвэр нь зөв байхыг ч үгүйсгэхгүй.

Нөгөө талаас Сангийн сайд Б.Жавхлан түүний эл шийдвэрийг эцсээ хүртэл үгүйсгэсээр. Тэрбээр "НӨАТ-ыг нэмэх ямар ч боломжгүй. НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг нэмэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Нөгөө талаас зөрүү мөнгийг хаанаас нь санхүүжүүлэх, эх үүсвэр тодорхойгүй. НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэхийн тулд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн энэ талаарх судалгаа, тооцооллын ажил манай яаман дээр одоохондоо байхгүй. Тогтсон татварын системийн тогтолцоонд нөлөө үзүүлэх эрсдэлтэй" гэх тайлбарыг удаа дараа өгсөн.

Улиралд хоёр сая төгрөгөөс дээш НӨАТ-ын буцаан олголт авдаг 2234 иргэн байдаг бол 80 хүртэлх мянган төгрөгийн буцаан олголт авдаг 1,174,897 иргэн байгаа ажээ.

Тиймээс л Сангийн сайд цөөн тооны иргэдэд ашигтай хэмээн олон нийтэд мэдээлж байгаа бололтой.

Түүний эл шийдвэрийг ч буруушаах аргагүй. Тэрбээр Сангийн сайд тул татварын системээ хадгалах үүрэгтэй нэгэн. Сангийн яаманд ч баруунд боловсрол эзэмшсэн хүмүүс ажилладаг. Баруунд боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувьд дүрмээс гажихгүйгээр, тогтолцоог авч үзэхийг илүүтэй анхаарах биз.

Тэгвэл Сангийн сайд болон УИХ-ын дарга нарын эл мэтгэлцээнд Засгийн газрын тэргүүн болох Л.Оюун-Эрдэнэ дуугүй өнгөрөөгүй бололтой. Ерөнхий сайдын хувьд спикертэй НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх асуудлаар ярилцсан гэх. Товчхондоо бол ямарваа нэгэн байдлаар спикерээс хамаарахгүйгээр Засгийн газрын тэргүүн нь эл шийдвэрийг батлуулахаар зүтгэх нь гарцаагүй бололтой.

-Хоёр хувийг хэзээ таван хувь болгох вэ-

Хуулийн дагуу бол ирэх жилийн төсвийн төслийг батлахад 16 хоног үлдлээ. Ирэх сарын буюу аравдугаар сарын 15-ны дотор Улсын төсвийн төслийг батлах ёстой. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг орох гэж буй энэ үед НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх бол шаардлагатай 600 тэрбум төгрөгийг хаанаас, хэрхэн гаргах нь асуудал болно хэмээн салбарын сайд нь мэдээлсэн.

Тэгэхээр үүнээс үүдэлтэйгээр хоёр асуулт ургаж, гарна. Нэгт, ирэх жилийн төсвийн төслийг задлах уу. Хоёрт, 2025 онд эл асуудлыг оруулж ирэх үү.

Нэгт. Өргөн барьсан төсвөө задлах.

Өргөн барьсан төсвөө задлах аваас санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, мөн төсвийг хугацаанд нь багтааж батлахын тулд шахах асуудал гарна. Гэвч энэ хувилбар магадлал өндөртэй. Учир нь ирэх жил бол сонгуулийн жил билээ. Тэгэхээр магадгүй улстөржих гол сэдэв байх боломжтой юм.

Хоёрт. 2025 оны төсвийн төслөөр оруулж ирэхгүй ч тухайн үеэс хэрэгжүүлж эхлэх.

Мэдээж хэрэг ирэх жил сонгуулийн жил тул магадгүй НӨАТ-ын урамшууллыг нэмэх асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцэж батлахдаа төсвөө задлахгүйн тулд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр тооцож мэднэ.

Харин гурав дахь сонголт нь олны анхаарлыг татсаныхаа дараагаар энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр хав дарах. Гэсэн хэдий ч Засгийн газрын тэргүүн нь өөрөө эл асуудалд орооцолдож буй нь яав ч гурав дахь сонголтыг сонгоход хүргэхгүй. Тиймээс л дээрх хоёр сонголтоос сонгох биз.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Улсын төсвийн хууль хоёр дахь хэлэлцүүлэгтээ орох гэж байна. УИХ Засгийн газрын өргөн барьсан төслийн орлого болон зарлага нэмэхийг хуулиараа хориглосон. Тэгэхээр НӨАТ-ын орлого болон зардлыг нэмэх эрх УИХ-д байхгүй гэсэн үг. Засгийн газар л эл асуудлыг шийднэ" хэмээн өчигдөр олон нийтэд мэдээлсэн.

Тэгэхээр одоо хэлэлцэж буй ирэх жилийн төсвийн төслийг задлахгүй бололтой гэх хүлээлт ч үүсээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-31 08:14

Занданшатар санхүүгийн ямар ч мэдлэггүй, популист юм байна. Дахин сонгогдохын тулд хийсэн тэнэг �##�хам. Татварын системээр ингэж хамаагүй оролдвол улсаа б�##�ладаг.

Зочин
Зочин
2023-10-31 09:08

Данх бол юу ч мэдэхгүй битгий хэл ойлгох ч үгүй

Зочин
Зочин
2023-10-31 09:14

ИРГЭДДЭЭ ЗҮГЭЭР Л ӨГ 8 ХУВЬ, 5 ТОЛГОЙГ ӨГ, БҮХ ОРДУУДААС ХҮРТЭХ БАЙГАЛИЙН ХУВЬ ХИШГИЙГ ИРГЭДДЭЭ ӨГ.ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОР. ЧАДАХ ААВЫН ХҮҮ, НЭГ НАМ НЬ ГАРГА

Д.Батдорж
Д.Батдорж
2023-10-31 09:52

МАН-ын ХУЛГАЙЧИД АРД ТМЭНдээ юм өгнө гэхээсээ гараа дандаа татаж байдаг юм!!!

Зочин
Зочин
2023-10-31 11:38

Ха ха төвилттай жүжиглэлт үү

Зочин
Зочин
2023-10-31 15:02

Энэ асуудл ч яахав угаасаа иргэд байнга ярьдаг сэдэв нэг т�##�даа шийдэх нь зөв. Eр нь энэ хэдэн дарга нарын зөвлөхүүд гээд баахан жоохон хүүхдүүд байдгийг ойлгохгүй юм. Ажлын туршлага байхгүй, амьдр�##�ын туршлага байхгүй, систeм мeханизм яаж ажилладгийг огт үзээгүй хүмүүсээр төр улс удирдахаа зөвлүүлнэ гэж юу байхав дээ. Хүрэлсүхийн зөвлөхүүд харин давгүй хүмүүс авсан харагдсан

Зочин
Зочин
2023-10-31 15:40

Оюцнэрдэнэ та ЗГ-ын ордонд чуулга хур�##� цуглаан, зөвлөлгөөн хийж, байгууллага хамт олноос өөртөө хувьдда татдаг луйврын мөнгөө яриач ээ. Чи өөр хаанаас луйвар хийж бу тухайгаа илэн д�##�ангуй яриач ээ

дар
дар
2023-10-31 19:34

сонгуулийн шоу .

Холбоотой мэдээ

Back to top button