Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал ирэх сарын 13-ныг хүртэл хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний" гэх хэргийн анхан шатны шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
НЭМЭЛТ: 13.30 цаг
Өмгөөлөгч нарын хүсэлтээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшилсон байна.
Өнөөдрийн хуралд тодорхой нэр бүхий гэрчүүд ирээгүй гэдэг асуудлыг өмгөөлөгч нар тавьсан юм. Гэвч прокурор "гэрчүүд бичелэн оролцоогүй нь шүүх хуралдааныг хойшлуулах шалтгаан болохгүй" гэдгээ хэлсэн юм.
НЭМЭЛТ: 13.00 цаг
-Прокурор: Б.Ганхуягийн биеийн байдлын талаарх комиссын дүгнэлт шүүхэд ирээгүй-

н.Гантөмөр "Өмгөөлөгч Жаргалсайханы Болдбаатараас татгалзах хүсэлт гаргаж байна. Ажлын ачааллаас хамаараад шүүх хуралдаанд байнга оролцож чадахгүй байх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс хоёр өмгөөлөгтэйгээ оролцох саналтай байна" гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитороор ажиллаж байсан Б.Отгонжаргал: "Ажил байдал, эрүүл мэндийн утгаар хувийн байдалтай холбоотой нотлох баримт шүүхэд гаргаж өгөх гэсэн юм" гэлээ.
Өмгөөлөгч нарын гэрч оролцуулах хүсэлтэд прокурор "Өмгөөлөгч нар "гэрч ирж байж тухайн хэрэг шийдвэрлэгдэх боломжтой" гэх утгатай зүйл яриад байх юм. Гэтэл гэрчийн мэдүүлгүүд чинь давхар нотлох баритаар тогтоогдож байгаа шүү дээ. Нотлох баримт шинжлэн судлах замаар шүүх хэрхэн үнэлэх асуудал яригдана. Түүнээс биш "энэ гэрч ирж байж асуудал шийдэгдэх гээд байна" гэсэн асуудал байхгүй. Мөн цахимаар оролцож байгаа гэрч нарыг танхимаар оруулъя гэсэн зүйл яриад байна. Зайнаас оролцуулж болно гэдэг УДШ-ийн журам хүртэл бий. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал биш.
Шүүгдэгч О.Дагвадоржийн өмгөөлөгч ирээгүй байна. Нотлох баримт шинжлэн судлах замаар хоёр яллагдагчийн хувьд хэн нь гэм буруутай эсэх асуудал хэлэлцээд явах боломжтой. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа чинь өөрөө таслан сэргийлэх ажиллагааг өөрчлөх үндэслэл болно шүү гэдгийг хэлсэн болохоос биш "Та өмгөөлөгчөө эмнэлэгт хэвтүүлсэн учраас та санаатай саад учруулж байна" гэж хэлээгүй.
Шүүгдэгч Б.Ганхуягийн 21 хавтаст хэрэгтэй танилцаагүй, танилцах цаг гаргаж өг гэсэн зүйл яриад байх шиг байна. Хэзээ танилцдаг вэ гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа. Шүүх дээр ирсний дараа танилцах ёсгүй. 30 хэдэн хоног өглөө. Дээр нь эрүүл мэнд, биеийн байдал яриад байна. Гуравдугаар шатлалын эмнэлэгт зайлшгүй үзүүлэх, хэвтэх шаардлагатай бол комисс дүгнэлт гаргадаг. Комиссын дүгнэлтийг шүүх, прокурорт хүргүүлдэг. Өнөөдрийн байдлаар шүүхэд ямар нэгэн дүгнэлт ирээгүй байна. Эрүүл мэндийн байдал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болдоггүй" гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг "Би хавтаст хэрэгтэй танилцая гэдэг хүсэлт тавиагүй. Үүнийг орхичихож болно. Нөхцөл байдал хүнд байгаа гэдгийг хоёрдугаар шатлалын эмнэлэг шийдэж чадахгүй байгаа гэдгийг л хэлээд байна. Сүүлийн үед би дотуур өмд өмсөхөө больсон. Цус нь шүүрээд байгаа учир. Эмч нарт нь үзүүлээд л байна. Үс туг тугаар унаж байна. Гуравдугаар шатлалын эмнэлэг байсан ч хэлэх хэцүү. Маш сайн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Би алга болох гээд байгаа юм биш. Би цагаадах учиртай хүн. Цагаадна. 100 хувь итгэлтэй байна. Муудалцаад байх шаардлага байхгүй, биеийн байдал хүнд байгаа учир ойлгоорой" гэлээ.
НЭМЭЛТ: 12.30 цаг
-Б.Ганхуяг: Хамаг биеэр идээ гараад шимэгдсэн. Буйл, гар хөхрөөд харлаад эхэлсэн-

Үргэлжлүүлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг үг хэллээ.
Тэрбээр "Энэ хугацаанд 144 хавтас материалтай 12 хоног танилцлаа. Өдөрт 12-14 хавтас, өдөрт 2500-3000 хуудас уншлаа. Шүүхийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд чадах ядахаараа танилцлаа. Одоо 21 хавтас үлдсэн. 125 дугаар хавтаснаас хлйш нэлээн чухал зүйлс байх шиг байна лээ.
Өнөөдрийг хүртэл тэвчээд яваад байна. Есөн сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Хамаг биеэр "юм" туурсан. Өмнө нь идээ гараад байсан. Одоо идээ нь шимэгдээд цаашаа тулгуур эрхтэн болох хоёр хөлөөр явахад хүндрэлтэй болж байна. Мөн нуруу, бүх бие ийм болсон. Тиймээс 461-р ангийнханд хүсэлт тавьсан. Энэ зүйл ясандаа хүрэх гээд байх шиг байна. Мөн буйл болон гар үзүүрээсээ хөхрөөд, харлаад эхэлсэн. Хордлого байж магадгүй. Тиймээс цусны шинжилгээ авсан. Гэвч шинжилгээний хариуг харуулаагүй. "Хэвийн гарсан" гэдэг л зүйл хэлдэг. Тиймээс эмчилгээнд орохгүй бол болохгүй байна. Уг нь ийм зүйл ярьдаг хүн биш. Асуудлаас зугатаж биш зүтгэж гардаг хүн.
Би шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа орж байгаа. Учир нь 124 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй зөвхөн гэрчийн мэдүүлгүүд л байна лээ. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болчихсон.
Ийм хүсэлт байна. Миний хүсэлтийг хүлээж аваач ээ. Зугтана гэсэн ойлголт над шиг хүнээс гарахгүй. Зөвхөн Монголдоо л байж эмчлүүлнэ. Хоёрдугаар шатлалын эмнэлэг үнэхээр болохгүй байна. Сая тав хоног хэвтүүлсэн. Чадах зүйл нь рингер хийж, хордлого л тайлдаг. Одоо нуруу руу орчихсон. Хамаагүй хөдөлж чадахгүй байдалтай байгаа. Өмнө нь ингэж байгаагүй. Есдүгээр сарын 20-ноос хойш иймэрхүү байдалтай байна" хэмээлээ.
НЭМЭЛТ: 12.20 цаг
-"Ирц дутуу" шалтгаанаар өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах санал гаргав-

Шүүх хуралдааны эхэнд ирцтэй холбоотойгоор өмгөөлөгч нар саналаа хэлэв.
Д.Отгонжаргалын өмгөөлөгч "Гэрч Батсайхан Автрали улсад яваа. Гэрч Баярцэцэг цахимаар оролцохоор болсон байна. Өөр санал алга" гэлээ.
Д.Отгонжаргалын өмгөөлөгч Алтанцэцэг "Шүүгдэгч Даваадорж өмгөөлөгчгүй байна. Өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байна. Энэ нь шүүх хурлыг хойшлуулах шалтгаан болно" гэлээ.
Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж “Ирц дутуу байхад шүүх хуралдаан зохион байгуулж байгаа нь сонирхолтой харагдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүмүүсийг цахимаар оролцуулахгүй. Эрхэм прокуроруудаа Монгол Улсын хуульд заасны дагуу хүн өмгөөлүүлэх эрхтэй. Өмгөөлөгч ирээгүй байгаагийн төлөө цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг дарамтлах байдлаар хэлэхгүй. Тиймээс ирэх ёстой гэрч, шинжээчид ирээгүй байгаа учраас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөөч” хэмээлээ.
ЭХЛЭЛ: 11.00 цаг
-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг шүүх хурал болно-

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний" гэх хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Өмнөх шүүх хуралдаан /2023.09.28/ болж, яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу энэ сарын 30-нд хийхээр товлосон.
Харин Б.Ганхуягийн өмгөөлөгч Ганцэцэгийн "Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү" гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй билээ.
Өмнөх шүүх хуралдааны мэдээллийг Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх сарын 30 хүртэл хойшлуулав ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганхуяг минь ганцаараа хохироод яахав дээ, мэддэг бүхнээ хэлээд, монголдоо нэг тус болооч, хө !!!
түргэн хурлаа хийж дуусгахгүй бол наадуул чинь шүүхээр тоглоом хийж байна
Хулгайчууд үхэх гарцаагүй шүү дээ эх орон ард түмэнээ шулсан юм чинь
Хулгайч нарын бааш ямар дуусах биш дэээ. Ялыг өгөөд явуул
Удаан үйлчилгээтэй хор з�##�гиулчихсан юм бишүү
Тийм л байна ш дээ. Үс нь туг тугаараа унаад, шинэжилгээний хариу харуулахгүй байхад ойлгомжтой
Найдаад л бх шиг. Бүгдийг нь нэгэнт золиосолсон гэдгээ ойлгоогүй яваа болтой, бараг жам ёс юм.
Ганхуягыг устгах санаарх�##� ч явагдаж байхыг үгүйсгэхгүй ийм бодолтой хэсэг бүлэг байх магадл�##�тай. Яав ч гүрийгээд дуусья гэсэн тангарагтай юм шиг гүрийгээд байгаа юм шиг санагдаж байна. Чух�##� зүйл ярина гээд байсан хүн маань тэргийгээ яриачээ гэмээр байна
Аймаар хүмүүс юмаа, өнгө мөнгөний төлөө хүнд хор өгч байдаг. Түмэн үеэрээ сайнаа бүү эдэл.
Нурлат нь сугараад үлдсэн үү.
Zoriud hoishluulaad baigaam .Ganhuygig uhehig huleeh geed .
Bugdig nb ilchlene geed bsisni daraa us unalaa huruuni undug huhuruud gehig bodohod horduulsn bna .
ЭДГЭЭРИЙН АЛЬ НЬ Ч БИШ ЭЭ ХАРИН БУРХАН ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛТ ИЙНХҮҮИРДЭГ ЮМ ДАА НЭГ ЁСОНДОО БУРХАН ӨӨРИЙН САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БЙ НЬТЭРЮМАА.ӨӨРӨӨ БУРХАНЫ ӨМНӨ НҮГЛЭЭ УЛАЙЖ ГЭМШИН УУЧЛАЛТ ЭРВЭЛ ЗҮГЭЭР БОЛДОГ ЮМ ДАА. ӨӨР ЯМАРЧ АРГАҮГҮЙ ЯМАР Ч ЭМ ТАИА ЭМТУСМБОЛОХГҮЙ БҮХ БИЕ НЬ ИДЭЭ БЭЭРЭНД БАРИГДАН ТАРЧЛАХ ЗОВЛОН ШАНАЛЛЫГ АМСДАГ ЮМАА.