Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр настай нохой үнэхээр 31 жил амьдарсан эсэхийг шалгана

Дэлхийн хамгийн өндөр настай нохой болох 31 жил 165 өдөртэй байхдаа нас барсан талаар бид мэдээлсэн. Боби нэртэй Рафейро до Алентехо үүлдрийн нохой энэ жилийн хоёрдугаар сард Гиннесийн амжилт тогтоож дэлхий дээрх хамгийн өндөр настай нохой болсон юм.

Гэвч мал амьтны эмч нар Бобиг хүний насаар 200 жилтэй тэнцэхүйц урт хугацаанд амьдрах боломжтой эсэх талаар эргэлзэж эхэлсэн байна. Ийм учраас Гиннесийн хороо Бобиг 31 жил 165 хоног амьдарсан гэдэг нь үнэн эсэхийг шалгаж эхлэх болжээ.

Интернэт дээр байсан Бобигийн 1999 онд авхуулсан зургийг хараад хүмүүс нэг зүйлийг анзаарчээ. Тэр зураг дээр Бобигийн сарвууны өнгө арай өөр байсан тул аравдугаар сарын 21-нд нас барсан нохой үнэхээр Боби байсан эсэхэд хүмүүс эргэлзэж байгаа аж.

Мөн түүний насыг Португалын гэрийн тэжээвэр амьтдын мэдээллийн санд бүртгэгдсэн байсан ч энэ бүртгэл нь эзэмшигчийн бөглөсөн мэдээлэл учир баттай зүйл биш. Ийм учраас Гиннес Боби 31 настай байсан эсэхийг шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button