Тэнгэр шинжээч Д.Таванжин: Өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ахиу орно

"Тэнгэр шинжих ардын ухаан" cоёлын биет бус өв тээгч, “Нүүдэлчний соёлын биет бус өв” олон улсын наадмын хоёр удаагийн төлөөлөгч Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Д.Таванжин 30 гаруй жил тэнгэр шинжиж буй.
Ингэхдээ хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн шинжиж, намрын дунд сарын 15-ны шөнө нутаглаж буй газрынхаа хамгийн өндөр ууланд гарч эргэн тойрноо дурандаж, хавраас хойш цуглуулсан мэдээллээ баталгаажуулан маргааш нь нутгийн иргэдэд ирж буй өвөл, хаврын өнгийг урьдчилан хэлж өгдөг.
Бид Д.Таванжингээс энэ намрын дунд сарын 15-ны тэнгэр шинжээний талаар мэдээлэл авлаа.
-Энэ намрын дунд сарын 15-нд та бүхэн хэдүүлээ аль уулан дээр гарсан бэ?
-Манай нутгийн Бага залаа, Хараат уул дээр хуваагдаж гарсан. Нутгийн иргэд, Төв аймаг, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангайгаас хүмүүс ирсэн. Энэ хоёр уул хоорондоо 20 км-ийн зайтай. Бид уулнаас бууж, доод бэлдээ хоёр талаасаа уулзаж, мэдээллээ солилцдог. Нутгийн олон ч ирж сонсдог.
-Та хаврын эхэн сараас намрын дунд сар хүртэл ажиглаж хуримтлуулсан таамагаа уулан дээр гарч, дурандаж баталгаажуулдаг гэж өмнө хэлж байсан. Энэ намрын дунд сарын 15 танд ямар мэдээлэл өгөв?
-Товчхон хэлэхэд цасархуу өвөл болно. Нэлээд ахиу цас орно. Өвлийн эхэн сар гараад хүйтний эрч чангарч, урт өвөл, сунжруу хавар болно. Манай нутагт үлий цагаан оготно газрын хөрсийг дуусгаж байгаа учраас хаваржин шороо босч, шуурах болов уу. Ер нь намрын дунд сарын энэ шөнө бол ойролцоох хамгийн өндөр уулан дээр гарч, 100 км орчим зайг дурандаж, шинждэг. Тэгэхээр бидний тэнгэр шинжээ Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн наад талыг хамарна гэсэн үг.
-Бууж ирээд ярилцахад шинжээ таарч тохирч байна уу?
-Бусад хүмүүс багавтар цастай гэж байсан. Миний хувьд хавраас эхлээд ажигласан өвс ургамал, мал амьтан, шувууд, ахуй байдлын мэдээлэл тэнгэр дурандахад баталгаажсан.
-Тэнгэр шинжих ухааныг хэрхэн эзэмшдэг вэ?
-Бүх юмыг ажиглана. Шинийн нэгний нар мандахаас эхлээд амьтан адгуус, шувуу, хорхой шавьж, байгалийн үзэгдлүүд, өвс ургамал, манан будан, тоос шороо гээд хүрээлэн буй бүхнээ ажиглаж энэ дундаасаа ирж яваа цагийн өнгө аясыг тооцоолдог. Эндээс зөвхөн цаг агаар гэлтгүй бусад үйлийг ч зөгнөж, болгоомжилж харах боломжтой мэдээллийг өгч байдаг. Ингээд намар нь хүн хаана нутаглаж байна, тэр орчмынхоо хамгийн өндөр дээр гардаг. Бага залаа хайрхан бол орчны 100 км дурангаар торохгүй харагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ккк... тэнгэр шинжээч ч гэх шиг. М�##�чин ... гээд л бичих хэрэгтэй шд
Хүн хүний бодол ажигл�##�т гэдэг нь нарийн зүйл лдээ гэвч зарим нэг хоосон толгойт гэж хэлэх юм уу буруу т�##�аас нь ярих нь ёстой таагүйдээ энэ бодлоо өөртэй шингээ
Хараат дээр гарсан улс нь цас багатай сайхан өвөл болно гэсэн гээ биздээ, �##�ь нь үнэн, �##�ь нь худлыг л харж дээ !
Ам руу нь �##�гадчихмаар муу амтай хог вэ...
Өвгөдийн минь олон зуун жилийн ухаан туршлага шүү дээ, үүнийг нотолж бас үгүйсгэж чаддаггүй юм. Яг л бурхан, чөтгөр байдаг үгүй гэдэгтэй адил.
Энэ өвөл хар өвөл болноо харин с�##�хи шавар ихтэй байх байхаа цас бага тул өвс сайн ургасан газруудад м�##� их муудахгүй байх м�##�аа сайн услах хэрэгтэй дээ бу�####�ар тун гайгүй шүү хавар хүмүүсийн хэр зөв шинжсэнг харцагаана биз ээ
ЗУД БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ ЭРТНЭЭС БЭЛДЭЖ БАЙХ НЬ ЗӨВ ХООЛ ХҮНС ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ӨВС ТЭЖЭЭЛЭЭ САЙН БЭЛТГЭХ НЬ ЗӨВ ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ХАРЫН ЗУД БОЛОХ МАГАДЛАЛТАЙ
ЦАГ УУР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ НЭГ ИЙМ ХҮН БАЙХАД Л НЭГ ТОМ БАЙГУУЛАГЫН ЦАЛИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙР САВ ХЭРЭГГҮЙ ТЭЭ ККК
Ноднин жил зуд болно л гээд байсан юм. Энэ хүн энэ жил бас зуд болно л гээд байна аа. Аманд нь баас түрхмээр хүндээ.
Нодлин бас чанга өвөл болсон шүү манай нутагт. Энэ жил бас л эрт цас орлоо. Нэмээд ороод байв�##� мөдхөн зуд турхан болох вийдээ. Урт хавар урт өвөл болвол хэдэн м�##� маань хэцүүдэх байх даа