Гадаад мэдээДЭЛХИЙ

Месси найм дахь удаагаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртлээ

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси найм дахь удаагаа Алтан бөмбөг шагналыг авч рекорд тогтоолоо. Тэрбээр Норвегийн Эрлинг Хааландыг ялж, Алтан бөмбөг шагналыг хамгийн олон хүртсэн хүн болжээ.

Алтан бөмбөгийн шагналыг 1956 оноос хойш “France Football” сэтгүүл гардуулж ирсэн байна. Тус шагнал нь хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй, үнэ цэнтэй шагналуудын нэг гэж тооцогддог юм.

Месси өмнө нь 2021 онд Алтан бөмбөгийн шагналыг хүртсэн. Тэрбээр өнгөрсөн жил Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентины шигшээ баг аваргын цомыг өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button