Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын Ерөнхий сайд гал зогсоох нь Хамаст бууж өгч буй хэрэг гэжээ

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху даваа гарагт /2023.10.30/ Израилын Хамасын эсрэг эхлүүлсэн дайнд гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй гэж хэлжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийж гал зогсоох тохиролцоо хийх нь Хамаст бууж өгч буй хэрэг гэсэн байна.

Мөн Израилын хамгийн том холбоотон АНУ ч гэсэн гал зогсоохыг дэмжээгүй юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби “Бид гал зогсоох тохиролцоо хийх нь зөв алхам гэж одоохондоо бодохгүй байна. Харин Газа руу тусламж оруулах үед л гал түр зогсоох талаар авч үзэх хэрэгтэй” гэжээ.

АНУ-ын зуучилсан тохиролцооны дагуу Египетээс Газа руу тусламж орж ирж байгаа. Гэвч энэ нь Газа дахь асар их хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.

Газын зурваст үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн тусламжийн агентлагууд өдөрт олон зуун ачааны машин дүүрэн тусламжийн бараа орж ирэх шаардлагатай гэж үзэж буй. Кирби Египетээс Газа руу өдөрт орж буй тусламжийн тэрэгний хэмжээг 100 болгож нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button