“Friends”-ийн жүжигчид эмгэнэл илэрхийлэв

Алдарт жүжигчин Мэттью Перри өнгөрсөн бямба гарагт /2023.10.28/ харамсалтайгаар нас барсан. Түүнтэй хамт “Friends” цуврал дээр тоглосон Женнифер Анистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Дэвид Швиммер, Мэтт ЛеБланк нар хамтран эмгэнэл илэрхийлжээ.
Тэдний төлөөлөгч нар мэдэгдэл хийхдээ “Бид Мэттью амьсгал хураасныг сонсоод маш их цочирдсон. Бид хамт кинонд тоглосноос гадна нэг гэр бүл байсан билээ. Хэлэх зүйл маш их байгаа ч нөхөж баршгүй гарз хохирол амссан тул одоо гашуудах хугацаа хэрэгтэй байна. Удахгүй бид нэмж мэдэгдэл хийнэ. Мэттьюгийн гэр бүл, түүний найз нөхөд , түүнийг хайрладаг дэлхий даяар буй бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.

Лос-Анжелес хотын цагдаагийн алба болон Лос-Анжелесийн эмнэлгийн шинжээчид Перригийн нас барсан үеийн нөхцөл байдлыг тогтохоор ажиллаж байгаа юм. Цагдаагийн албаны эх сурвалж “CNN” агентлагт гаднын нөлөө оролцоогүй гэж таамаглаж байгаа гэж хэлжээ.
Мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийж, хор судлалын шинжилгээ авсан байна. Перригийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд хор судлалын шинжилгээ хийх шаардлагатай, гэхдээ үхлийн шалтгааныг тогтоохын тулд заримдаа хэдэн долоо хоног хүртэл шаарддаг юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.