ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Алтны үнэ унц нь 2000 ам.доллар давлаа

Алтны үнэ унц нь 2000 ам.доллар давлаа. Ингэснээр энэ онд хоёр дахь удаагаа 2000 ам.доллар давж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 27-ны өдөр алтны үнэ "goldprice.org" 2006 ам.долларт хүрч хаагдсан бол өнөөдрийн байдлаар 2003.7 ам.доллартой байна.

Аравдугаар сарын 7-ны өдөр Израильд болсон террорист халдлагын дараа алтны үнэ есөн хувиар өсжээ. Үүнээс улбаалж, алтны үнийг олон улсын өнөөгийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа аж.

Дэлхийн банкны түүхий эдийн төлөв байдлын тайланд "Алтны үнэ геополитикийн түгшүүртэй байдлын улмаас өсдөг. Ойрхи Дорнодод илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн гарсан тохиолдолд алтны үнэ цаашид өсөх магадлалтай" хэмээжээ.

Ташрамд дурдахад, гуравдугаар сард алтны үнэ 2000 ам.долларын босгыг давж, Silicon Valley банкны үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй банкны салбар тодорхой хугацаанд үймээн самуунтай байсан. Алтны үнэ 2020 онд түүхэндээ анх удаа унц нь 2000 ам.доллар давж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button