Гадаад мэдээДЭЛХИЙ

Сүнсний баяраар яагаад чихэр цуглуулдаг вэ

Сүнсний баяр өнөөдөр болж байна. Энэ баяр нь 2 мянган жилийн өмнө Кельтүүд ургацын улирал дуусаж, өвөл эхлэх үед тэмдэглэдэг байсан баяраас эхлэлтэй гэж үздэг.

Тэгвэл Сүнсний баяраар яагаад чихэр цуглуулдаг вэ?

“Trick or Treat” буюу чихэр цуглуулах уламжлал нь дундад зууны үед Англид үүссэн байна. Тэр үед хүмүүс “All Saint’s Day” гэх арван нэгдүгээр сарын 1-ны өдөр тохиодог баяраар айлаас айлын хооронд явж залбирч эсвэл дуу дуулж өгснийхөө хариуд хоол авдаг байсан аж.

“All Saint’s Day” буюу “All Hallow’s Day” нь Христийн шашинтай хүмүүс ойр дотнын хүмүүсийнхээ төлөө залбирдаг өдөр юм. Англид Викторийн эрин үе ирэхэд дуу дуулах эсвэл залбирахын хариуд өгдөг хоол нь торттой ижил зүйл болж хувирчээ. Энэ нь жил ирэх тусам хувьссаар ирж Сүнсний баяраар чихэр, жимс тараадаг болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2023-11-01 12:29

Гадны б�##�ай ёс заншилийг үр хүүхэддээ сурт�##�чилж айлаас гуйлга хийлгэх ээ болимоор юм. Гадны элдэв шашины нөлөө ёс заншилийг түгээдэг хэсэг бүлэг хүмүүс байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button