"Цас цэвэрлэгээний 12 машин байгаа. Дүүрэг бүрд ээлжээр ажиллуулна"

Өвлийн улирал хаяанд ирж, хэдийн зам талбай цасанд дарагдаж эхэлж байна. Энэ үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа яваа нь олон нийтийн анхаарлын сэдэв болоод буй.
Тэгвэл эл явдалтай холбоотойгоор бид Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, орчны бохирдол хог хаягдлын хэлтэсийн дарга Б.Мөнх-Эрдэнэтэй холбогдон энэ өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар асууж тодрууллаа.
Тэрбээр "Цас цэвэрлэгээний машин нийслэлийн хэмжээнд 12 ширхэг байгаа бөгөөд дүүрэг бүрийн нутаг дэвсгэрт ээлжээр ажиллуулна. Мөн 24 аж ахуйн нэгжтэй хамтран замын давс цацдаг 49 машин ажиллуулахаар төлөвлөж байгаагаа. Нийслэлийн хэмжээнд 7200 тонн замын цас хайлуулах бодис бэлтгэх ёстойгоос 2760-ыг нь л бэлтгэсэн. 38.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэсэн үг. Харин 5500 тонн замын давс нөөцлөх ёстойгоос 4145 тонн давс эхний ээлжинд нөөцөлсөн. Давсны нөөцийнхөө 75.4 хувийг бүрдүүлсэн" гэх мэдээлэл өгсөн юм.
Т. НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.