Сурвалжилга

Монголд 31 жил асрамжийн газар ажиллуулж буй Dida: Тэдний урмыг хэзээ ч хугалж болохгүй

Dida Ananda Kalika Австрали улсын иргэн. Монголд анх 33 настайдаа 1992 онд йога заах зорилгоор ирсэн. Гэвч дотроо монгол хүүхдүүдэд тусална гэсэн бодолтой ирсэн гэв. Тэр эхлээд Яармагт хашаа байшин худалдан авч хүүхдүүдийг хайрлаж, хамгаалж ажлаа эхэлсэн. Дараа нь Гачуурт руу нүүж, илүү том газарт амьдрах болжээ. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд хатагтайн асрамжийн газарт монголын төрөөс хувьсах зардал олгож байгаагүй. Тэр бүхий л зүйлийг өөрөө зохицуулж, өнчин, ядуу, тэнэмэл, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ээж, багш, энэрэн хайрлах түшиг тулгуур нь болж явна.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Dida гэдэг. Австралийн хөдөө газар төрж өссөн. Ямар нэг шатны сургуульд суралцаагүй. Харин багаасаа бусдад тусалдаг хүүхэд байлаа. Эмнэлэгт сувилагчийн туслах, асрамжийн газруудад туслах ажилтан гээд л. Дараа нь дэлхийн улс орнуудаар аялж эхэлсэн. Дотроо би өөрийгөө Африкт очиж хүүхдүүдэд тусалж амьдрах байхдаа гэж төсөөлдөг байж билээ. Нэг хэсэг Токиод энгийн сургуульд сурах боломжгүй хүүхдүүдэд хичээл заасан. 1993 онд нэг найз маань Монголд йогийн хичээл заахаар ирээд байна, чи хүрээд ирээч ээ гэсэн. Бид хамт йога заах зорилготой байсан л даа. Ирэхээсээ өмнө Монголд байдал жаахан тааруу, зарим хүүхдүүд хэцүү нөхцөлд өсөж байгаа тухай сонссон. Хэдийгээр би йога заах үндсэн шалтгаанаар ирж байгаа ч хүүхдэд тусална гэдгээ мэдэж байсан.
-Монгол орон танд ямар сэтгэгдэл төрүүлж байсан бэ?
-Сэтгэгдлийн тухайд оросын нөлөөлөл ихээхэн харагдаж байсан, оросууд ч олноор оршин суудаг учраас хүмүүс ч намайг тэдний нэг гэж боддог байв. Хоол хүнсний олдоц, сонголт өнөөдрийнх шиг байгаагүй. Би цагаан хоолтон учраас дараагийн хоолоо яаж олж идэх вэ гэдэг челлэнж өрнөнө. Хүмүүс надаас тусламж их хүснэ. Хүмүүсийн харилцаа одоог бодвол их энгийн байсан даа, тэр үед. Траншейны хүүхдүүд маш ихтай. Би йога заадаг ажилтай ч тэдэнд л туслахыг хүссээр байв.
-Тэгээд…?
-Би тэр үед хоёр давхар байшингийн дээд давхарт байр түрээсэлж байсан. Доод талдаа цэцэрлэгтэй, гаднаа тэдэнд зориулсан тоглоомын талбайтай. Гэвч тэр талбайд тиймэрхүү хувцастай, гар нүүрэндээ шархтай том хүүхдүүд тоглож байгаад яг тэндээ унтаж, хоноод байгааг би анзаарсан. Тэгээд идэх зүйл, ус өгч танилцлаа. 1993-1995 он хүртэл түрээсийн байраа солиод ийш тийш нүүхэд тэр хүүхдүүд намайг дагаад л байрны гадаа бөөнөөрөө ирчихнэ. Сүүлдээ тоо нь нэмэгдээд бараг 30-40 боллоо шүү. Йогад явдаг монгол хүмүүс "Гудамжны хүүхдүүд ш тээ, заваан битгий оролц" гэнэ. Гэвч би Яармагт хашаа байшин худалдаж аваад нөгөө хүүхдүүдээ асарч хамгаалж эхэлсэн юм даа. Тэднийг охид, хөвгүүд гэж хуваасан. Надтай танилцахаасаа өмнө хулгай хийж, биеэ үнэлж хүртэл амьдарч явсан өсвөр насныхан дийлэнх нь байлаа. Тухайд үед хүүхэд хамгаалах чиглэлээр ажиллаж байсан нийслэлийн харьяа нэг байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулж, эхлээд хүүхдүүдийн аав ээжийг нь хайсан. Даанч тэр хүмүүс ихэвчлэн архины хамааралтай эсвэл өрх толгойлсон, бас хууль зөрчиж ямар нэг асуудалд холбогдсон байх нь элбэг учраас хүүхдээ авах боломжгүй байлаа. Маш цөөн хүүхдийг аав, ээж нь авсан даа.
-Яармагийн хашаа байшиндаа та олон хүүхэд асарч байв уу?
-Яармагт 16 жил болсон. Жижиг хашаа болохоор их давчуу. Хамгийн дээд тал нь 150 хүүхэдтэй байлаа. Эхний хүүхдүүд маань бусдыгаа дагуулаад ирнэ. Цагдаагийн газраас хүүхдүүд авч ирж өгнө. Хажуудаа оёдлын сургалт явуулж, ээж аавуудад хүүхдээ харах чадвар суулгахаар ажилласан. Одоо бол ийм үйл ажиллагаа явуулдаггүй. Дараа нь хүүхдүүдээ гэр хороололд байнга байлгахыг хүсээгүй учраас Гачууртад илүү том газар суурьшсан. Мөн Нийслэлээс ийм хүүхдүүдэд анхаарч 108 төвийг ажиллуулж эхэлснээр тэнэмэл хүүхэд ч цөөрсөн.
-Энэ хугацаанд та юу хийв. Хэчнээн хүүхэд таны гараар дамжиж амьдралд хүрсэн бол?
-Өөрийнхөө хийсэн ажлыг дүгнээд хэлэхэд би Монголд ирээд л хүүхдүүдэд туслахаар шийдсэн, одоог хүртэл туслаад л явж байна. Зөндөө хүүхэд нас биед хүрээд ажил мэргэжилтэй болчихсон. Өнөө өглөө нэг охинтойгоо уулзлаа. Бид кофе ууж, хоол идэж ярилцаж суусны дараа Диди би нэг удаа төлье гээд миний тооцоог хийсэн. Сүүлд бас хэдэн хүүхэдтэйгээ уулзсан. Тэд байр түрээслээд амьдарч байна. Намайг очиход тусдаа амьдраад саван, вок гээд бүх юмаа худалдаж авч үзлээ, будаа ямар үнэтэй юм бэ гээд инээлдсэн. Би хамт явж хоол хүнсээ цуглуулахад тусласан. Энэ мэтээр зарим нь надтай холбоотой, зарим нь холбоогүй. Өнөөдөр хоёр хүүхэд маань цэрэгт татагдлаа. Нэг нь Улаанбаатарт ойрхон, нэг нь нэлээд хол явсан.

-Монголын өвөл их үнэтэй, тогны мөнгө сард 20 сая төгрөг болдог-

-Одоо та хэдэн хүүхэдтэй хэрхэн ажиллаж байна вэ?
-60 хүүхэдтэй, 11 нь оюутан, 8 нь цэцэрлэгт, 5 нь МСҮТ-д, хоёр нь 25-26 настай хөгжлийн бэрхшээлтэй, бусад нь бага, дунд, ахлах сургуульд сурдаг. Дүүргүүд 108 төвд ирсэн хүүхдүүдийг асрамжийн газруудад хуваарилдаг. Төрөөс санхүүжилт авдаггүй учраас олон хүүхэдтэй болоод хандивын данс нээж, Тайваниас тусламж авдаг болсон. Монголоос “Алтан тариа” компани бидэнд гурил өгдөг. Өчигдөр нэг настай эмэгтэй шинэ ургацын ногоо өгсөн. Бас надад хэлэхгүйгээр хандивын данс руу нэг сая төгрөг шилжүүлсэн байсан. Монголчууд дунд ийм сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Мөнгөний асуудал үргэлж хэцүү байдаг. Би ойрын үед гадны улсаас тусламж хүсэх төлөвлөгөөтэй байна. Учир нь монголын өвөл маш үнэтэй. /инээв/ Бид байшингуудаа цахилгаан халаагуураар халаадаг учраас сард тогны мөнгө 20 сая төгрөг болдог. Намайг асрамжийн газар ажиллуулдаг болохоор цахилгааны тарифыг аж ахуй нэгжийн үнээр тооцож авдаг юм.
-Та өөрөө нийт тоог хэлээгүй ч өнгөрсөн гучаад жилийн турш таныг 1000 шахуу хүүхдийг асарч, хамгаалж насанд хүргэсэн гэж сонссон. Улсаас хувьсах зардал авахгүйгээр энэ бүхнийг хэрхэн зохицуулж ирсэн бэ?
-500-600 хүүхдэд үйлчилгээ тусламж үзүүлсэн болов уу. Холбогдох хурал, уулзалтуудад байнга л очиж суудаг. Өнгөрсөн жил санхүүжилт авах хүсэлт, материалаа бүрдүүлж өгсөн. Хүүхдүүдийн урмыг хэзээ ч хугалж болохгүй учраас өөр өөр арга замаар зохицуулж, тэднийгээ сайхан амьдруулж, сайн ирээдүйг бий болгохыг хичээсээр ирсэн. Оюутнуудынхаа сургалтын төлбөрийг төлнө. ЕБС-ийн сурагчдаас 13 хүүхэд хувийн сургуульд сурдаг. Монголд жилд 1-2 хандивын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэнд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж боломжоороо хандив өгдөг. Хандив өгсөн хүмүүс дундаас азтан шалгаруулж нэг алдартай тогооч хүн өөрөө очиж хоол хийж өгнө. Энэ мэтээр бие биенээ дэмждэг хүмүүс байдаг.
-Таны гэр бүл хийдэг ажлыг тань дэмждэг үү?
-Эхлээд дэмждэггүй байсан. Би 33 настайдаа Монголд ирээд тэр чигтээ суурьшин хүүхдүүдэд тусалсаар өдий хүрсэн. Тэгээд нэг удаа гэрийнхэн маань энд ирж, миний хийж байгаа ажлыг харснаас хойш дэмждэг болсон. Миний ээж одоо 95 настай хүн бий.
-Монголд хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?
-Хүн болгон жаахан л хичээгээд, чадах чинээгээрээ бусдад туслаад явахад бүх зүйл сайхан болно. Түрүүн хэлсэн тэр тогооч шиг. Би амьдралынхаа ихэнх цаг хугацааг монголд өнгөрүүлсэн болохоор монгол нутаг, монгол хүмүүс надад их дотно сайхан байдаг.
-Та цаашдаа энэ ажлаа хийсээр л байх уу?
-Асрамжийн газрын маань хүүхдүүдийн хамгийн бага нь Янжка, Мөнхбаяр хоёр. Би энэ хоёрыг насанд хүрэхээр л амарна гэж боддог.
Бид түүний хотын төвд байрлах гэрт уулзаж, амралтын өдөр асрамжийн газар нь уулзахаар тохирсон юм.

-Хүүхдүүдийн ихэнх нь англи хэлийг чадамгай эзэмшиж, хувийн болон их дээд сургуульд суралцаж байна-

Тэд төрсөн эгч дүүс. Нэг л насны зөрүүтэй энэ охид 5, 6 дугаар ангид сурдаг. Асрамжийн газар ирээд .. жил болжээ. Нүд нь гялалзаж, ам булаалдан ярих сэргэлэн охид энд ирээд англи хэл сурсан, бас хоол хийж, гэр цэвэрлэх, хувцсаа эмх цэгцтэй тавихад суралцсан гэнэ.

Харин энэ гурав төрсөн ах дүүс. "Би хоёр ихэр дүүтэйгээ 108 төвөөс ирсэн. Анх ирэхэд ихэр их жаахан байсан. Эмэгтэй дүү намайг ахыгаа гэж сайн мэддэг, гадаа тоглохдоо надаас салдаггүй. Харин эрэгтэй дүү их сахилгагүй, миний үгэнд ордоггүй. Би герман хэлний сургалттай хувийн сургуульд сурдаг" арваад настай хүү ингэж ярьсан юм.


Эдгээр хүүхдүүдтэй бид Гацууртад байршилтай “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газар өнгөрсөн амралтын өдрөөр очихдоо уулзсан нь энэ. Тус газрыг ажиллуулдаг хатагтай Дэди хүүхдүүд холоос хотын төв рүү сургуульд явдаг учраас амралтын өдрүүдэд сайн унтах хэрэгтэй. Тиймээс 11 цагт ирээрэй гэж товлосон билээ.
Нэлээдгүй том энэ хашаанд зургаан дан хаус, бага сургуулийн байр, хүлэмж, гүний худаг, сагс, гар бөмбөг, тоглоомын талбай, сургалт, агуулахын байрыг эмх цэгцтэйгээр зохион байгуулжээ. Үүнээс гадна уулын энгэрт арваад гэр харагдах бөгөөд хүүхдүүд тэнд зуны улиралд амьдардаг аж.


Эхний байшин 4-12 насны 22 хүүхэдтэй, хоёр гэрийн ээжтэй. Тэд багшийг ингэж нэрлэдэг юм байна. Тэдний найм нь 3-5 настнууд, бусад нь 12 хүртэлх насны охид. Амралтын өдөр тул охид их цэвэрлэгээ хийж, жаахнуудын зарим нь унтаж, бусад нь гэрийн ээжийнхээ тусламжтайгаар дулаан хувцаслахаад тоглохоор гарлаа. Саруулхан том цонхтой тоглоомын өрөө, эмчийн өрөө энд байрлах бөгөөд хүүхдүүдийг насны ангиллаар нэг дор оруулжээ.

Харин хөвгүүд болон оюутан, том хүүхдүүдийн байр зэргэлдээ оршино. Үүнтэй залгаад гал тогооны байр харагдана. Хэдийгээр гал тогооны томоохон байшин байгаа ч хүүхдүүдийн өрөөнд хөргөгч, цахилгаан зуухыг бэлдэж өгчээ.

-Дэди намайг тэвэр, Дэди намайг үнс-

Энэ зуур Дэди ирлээ. Дэди намайг тэвэр, Дэди намайг үнс хэмээн нөгөө жаахнууд бүчин авлаа. Тэр өмнө уулзахад дурьдаж байсан Янжка, Мөнхбаяр хоёрыгоо тэвэрч, шулганалдан юуг ч юм удаан ярилцлаа. Охин төрөөд нэг хоногтой эднийд ирсэн түүхтэй аж.

"Бадамлянхуа" асрамжийн газар хүүхдийг амьдрах ухаанд сургах төвийг энд төвхнүүлжээ. Нарийн боов, оёдол, үсчнээр суралцах боломжийг бий болгож, материал тоног төхөөрөмжийг нямбайлан бэлтгэсэн байх бөгөөд хүүхдүүд хүссэн чиглэлээрээ суралцаж, мэргэжилтэй болдог байна. Тогооч амралтын өдрүүдэд амардаг тулд дунд, ахлах ангийн хүүхдүүд хоолоо хийдэг аж. Энэ өдөр тэд пицца хийж байлаа. Асрамжийн төвийнхөө нарийн боовны цехэд мэргэжил эзэмшсэн нэг охин нь Непальд сурдаг. Сурахынхаа хажуугаар энд сурсан нарийн боовны чиглэлээрээ ажилладаг хэмээн Дэди зургийг нь үзүүлсэн юм. Оюутны байранд амьдардаг хүүхдүүдэд мах, гурил, будаа гоймон хүргэж өгөх ажил байгааг тэр төвийн нэгэн ажилтантай зөвлөлдөнө. "Бадамлянхуа" асрамжийн төвөөс том болоод бие даагаад гарсан ч амьдралд эвээ олохгүй зутрах, орон гэр олдохгүй нөхцөлд тэд Дэдигээ л зорин ирдэг байна. Тэдэнд адаглаж л сэтгэлзүйн тусламж хэрэгтэй л байдаг гэж тэр хэлэв.

Тэрбээр хөдөлмөрч, өрөвч зөөлөн сэтгэлтэй эмэгтэй аж. Ажлынх нь өрөөнд тав, зургаан муур, байрнуудын буланд мөн тооноос ч олон нохой харагдана. Багш тэнэмэл нохой, муур авч ирж асардаг гэж нэг нь хэлэв. Бас Сэлэнгэд зөгийн аж ахуйтай, эндээ хэдэн морьтой гэнэ.

Хатагтай нөгөө шулганасан жаахнуудаа дагуулан сургууль руу явцгаая хэмээв. Уг байшинг хэдэн жилийн өмнө бага сургууль болгон ашиглаж байжээ. Харин одоо йога, төгөлдөр хуур, номын сан гэх мэтээр хүүхдүүдээ хөгжүүлэх байдлаар ашиглах болжээ. Төвийн хүүхдүүд ихэнх нь англи хэлтэй. Хатагтай Дэди тэднийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, эрүүл энх өсөж бойжуулахын төлөө гучаад жилийн амьдралаа зориулан яваа нь энэ.

-60 хүүхдийг зургаан гэрийн ээж 48 цагаар ээлжлэн хардаг-

"Бадамлянхуа" асрамжийн төв 13 ажилтантай. Хүүхдүүдийг нас, насаар нь хоёр багш хариуцан ээлжээр ажиллана. Өөрөөр хэлбэл, энэ 60 хүүхэд 6 гэрийн ээжтэй. Жолооч сургууль, цэцэрлэгт нь зөөнө. Мэргэжлийн багш нар үсчин, оёдол, нарийн боовны мэргэжил олгох сургалт явуулна. Төвийн ажилтан "Манай энэ жаахан хүүхдүүд ихэнх нь аав, ээжтэй. Тэд архины хамааралтай, орон гэргүй, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй нөхцөлд амьдардаг учраас хүүхдүүдийг нь асрамжид өгдөг.

Хүүхдүүд гэр бүлтэйгээ, аав ээжтэйгээ өсөх нь хамгаас чухал ч боломжгүй учраас л энд байна. Тэдгээр хүмүүс хүүхдүүдтэйгээ ирж уулздаг, бид ч холбоотой байлгах үүрэгтэй. Бидний зүгээс аав, ээжүүдэд "Биелүүлэхгүй амлалт битгий өгөөрэй" гэж захидаг. Учир нь аав нь, ээж нь удахгүй чамайг авна гэх мэтээр амлаж, тэрийгээ биелүүлэхгүй байх тохиолдол гардаг. Нөгөө талаас төвийн зүгээс авья гэсний зоргоор өгөөд явуулчихдаггүй. Хүүхдүүдийг анх ирэхэд хамтарсан баг ажиллаж, шийдвэр гаргадаг. Хэрвээ буцааж өгөхөөр болбол эргэн нэгдэх процесс жилээс дээш хугацаагаар үргэлжилнэ. Нөхцөл байдлыг нь үнэлж, шалгаж, уулзалт хийсний дараа хүүхэд эрсдэлгүй нөхцөлд амьдрах боломжтой гэж дүгнэвэл шийдвэрийг цуцалдаг" гэж ярилаа.

-Тэд хаягдсан хүүхдүүдийг Бадамлянхуа нэрээрээ овоглодог-

Эдний хамгийн жаахан нь төрөөд нэг хоногтой багш нарынхаа гар дээр иржээ. Түүнчлэн арваад хоногтой, нэг сартай нярай ч ирнэ. Тэдний ихэнх нь төрсөн эгч дүүс, ах дүүс. Хүүхэд өргөж авья гэж хүмүүс ханддаг ч төрсөн ах дүүсийг салгаад явуулах боломжгүй. Хаягдсан хүүхдүүдийг бичиг баримтжуулах ажил нэлээд төвөгтэй. Нийслэлийн прокурорын газар сүүлийн тохиолдлуудад ур чадвар, хүчин чармайлт гарган ажиллаж, тусалж байгааг тэд онцлов. Манай улсад ийм тохиолдолд ихэвчлэн Олдох, Олдмол зэрэг нэр өгдөг бол тус асрамжийн газар Бадамлянхуа нэрээрээ овоглодог. "Бадамлянхуа" асрамжийн төвийн эхний хүүхэд өдгөө 40 нас хүрчээ. Харин хамгийн бага нь 3 настай. Тэдний дунд Бадамлянхуа овогтой 30 гаруй хүүхэд бий.

"Бадамлянхуа" асрамжийн газрын мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
95 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Янтгар
Янтгар
11 сар 1, 2023 08:12

Сэтгэл уярч, хайр хүндлэл төрж байна. Баяр�##�аа. Цахилгаан дулааны төлбөрийг нь төр засаг анхаараасай билээ .

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 1, 2023 17:44
Reply to  Янтгар

Бахдмаар сайхан сэтгэлтэй хүн юм . Урт наслаж удаан жаргаарай .

Зочин
Зочин
11 сар 1, 2023 09:08

Харь нутгийн хүн ингэж сэтгэл гаргаж байхад манай төр засаг ядахдаа тэр хувьсах зардлыг нь өгчих хэрэгтэй ш тээ.Ямар сайхан сэтгэлтэй ховор хүн бэ.
Бурхан ивээг.Сайн сайхныг хүсэн ерөөе

Зочин
Зочин
11 сар 1, 2023 09:17

Hari oronoos ireed Mongoliin maani huuheduudiig osgoj gari ni ganzagand holi doroond hurgej bhad manai tor zasag yag yugaar demjideg ym bol

Зочин
Зочин
11 сар 1, 2023 09:31

төр засгийн хийх ажлыг хийж байгаа танд т�##�архая. өөрийн хэмжээний тусламжаа үзүүлнээ. шашны чиглэлийн биш гэдгээ үгэндээ дурсаж байгаа ч хүүхдүүдэд тус�##�ж байв�##� шашинтай байсан ч яахав гэдэг бодол төрсөнөө нуух юун. бид ингэж чадахгүй лбайгаа шүү дээ

Guest
Guest
11 сар 1, 2023 19:21
Reply to  Зочин

Мэдээжийн хэрэг, гаднах байд�##� нь сайхан харагдаж байна! Гэсэн хэдий ч бодит байд�##� бол огт өөр түүх юм. Тэрээр сүүлийн 30 гаруй жил монгол хүүхдүүдийн нэрээр олон орноос маш их мөнгө цуглуулсан. Тэрээр олон тооны үл хөдлөх хөрөнгө худ�##�даж аваад өөрийн хувийн нэр дээрээ авч саятан болсон хүндээ, ш�##�гаад үзээрэй.
Тэр эелдэгхэн ярьж байгаа ч цаанаа хууль бусаар хийсэн олон зүйл бий. Тэр хэзээ ч Монголын хуулийг дээдэлж байгаагүй. Тэр хүүхдүүдийг хүчирхийлж, нударгаараа цоддог байсан. Хүүхдийн төвд байсан ажилтан ба хүүхэдүүд энэ т�##�аар илүү ихийг хэлж чадна. Хүүхдийн төвийн ажилчид, хүүхдүүд нь түүнтэй эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэх гэж оролдсон, зарим шүүх дээр очоод ч, дийлээгүй. Тэр хууль сахиулах байгууллагад аср их авлага өгөөд зүгээр гараад явчихдаг.Тэр бол хуурамч, жүжигчин. Тэр маш баян. Төр түүнийг ш�##�гах ёстой!

Дашрамд хэлэхэд түүний нэрийг Дида биш, Диди Ананда К�##�ика гэдэг. Энэ нь түүнийг Ананда Марга Ачария гэсэн үг. Мэдэхгүй байна, тэр энэ нэрийг ашиглах эрхтэй эсвэл Ананда Маргаг дагасаар байгаагийн.

Зочин
Зочин
11 сар 2, 2023 22:17
Reply to  Guest

Сайн хүн шүү

Зочин
Зочин
11 сар 2, 2023 22:18
Reply to  Зочин

Тогны мөнгийг нь төр бүрэн хариуцах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 1, 2023 09:46

хувьсах зардлыг нь тогний мөнгөтэй нь төр ядаж төлөөч

Зочин
Зочин
11 сар 1, 2023 09:58

Төрөөс энэ хүүхдүүдийн хувьсах зард�##� болон хоол хувцасны мөнгө багш ажилтан асрагч нарын ц�##�инг өгөөчээ. Мөн энэрэнгүй сэтгэлтэй харь орны эмэгтэйд монголын баатар цол өгөөчээ. Асар олон хүүхдийн амьд явах эрхийг эдлүүлж хамга�##�сан байна шүү дээ. Мөн энэ төвд амьдардаг оюутны сург�##�тын зардлыг төрөөс төлөөчээ. Монголын төрийн хийх ёстой ажлыг хийж байгаа Дидад эрүүл энх ажлын амжилт хүсье.

Guest
Guest
11 сар 1, 2023 19:22
Reply to  Зочин

Мэдээжийн хэрэг, гаднах байд�##� нь сайхан харагдаж байна! Гэсэн хэдий ч бодит байд�##� бол огт өөр түүх юм. Тэрээр сүүлийн 30 гаруй жил монгол хүүхдүүдийн нэрээр олон орноос маш их мөнгө цуглуулсан. Тэрээр олон тооны үл хөдлөх хөрөнгө худ�##�даж аваад өөрийн хувийн нэр дээрээ авч саятан болсон хүндээ, ш�##�гаад үзээрэй.
Тэр эелдэгхэн ярьж байгаа ч цаанаа хууль бусаар хийсэн олон зүйл бий. Тэр хэзээ ч Монголын хуулийг дээдэлж байгаагүй. Тэр хүүхдүүдийг хүчирхийлж, нударгаараа цоддог байсан. Хүүхдийн төвд байсан ажилтан ба хүүхэдүүд энэ т�##�аар илүү ихийг хэлж чадна. Хүүхдийн төвийн ажилчид, хүүхдүүд нь түүнтэй эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэх гэж оролдсон, зарим шүүх дээр очоод ч, дийлээгүй. Тэр хууль сахиулах байгууллагад аср их авлага өгөөд зүгээр гараад явчихдаг.Тэр бол хуурамч, жүжигчин. Тэр маш баян. Төр түүнийг ш�##�гах ёстой!

Дашрамд хэлэхэд түүний нэрийг Дида биш, Диди Ананда К�##�ика гэдэг. Энэ нь түүнийг Ананда Марга Ачария гэсэн үг. Мэдэхгүй байна, тэр энэ нэрийг ашиглах эрхтэй эсвэл Ананда Маргаг дагасаар байгаагийн.

Зочин
Зочин
2 сар 10, 2024 21:02
Reply to  Guest

Ингэж ярьж болохгүй. Энэ хүн чинь өөрөө амьдрах чадвартай байж , ийм хүнд ажилыг хийнэ шүү дээ.
Монголоос хувьсах зардлыг нь ч даадаггүй юм байна шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 8, 2023 08:46
Reply to  Guest

MONGOLOOS L YUM LUIWARDAAGVI BOL BOLOOSHDEE HARIN CH

Зочин
Зочин
11 сар 1, 2023 10:15

Төрөөс анхаармаар л юм байна даа.

Zochin
Zochin
11 сар 1, 2023 11:33

Mongol ulsiin baatar vhsen atsniihan batvvl baatar hudulmur ch bn uu yu ch bn uu yadaj ter baatariig ni uguuchee

Зочин
Зочин
11 сар 1, 2023 11:34

98 ond Amgaland bairlah huuchin oros tsergiin angi bsan geed asramjiin gazar uzlegeer ochij bj bilee uneheer aimaar betonon shal deer gudassarhuu yum ,huiten getel 1 davhart bsan zahirliin uruu hivseer bituu,tv geed ter uedee lux bj bilee suuld sonsohnoo ter zahiral eregtei ih bayajij hurungujsun gej bsan.

Жагаа
Жагаа
11 сар 1, 2023 11:48

Аядуу, зөөлөн, маш энгийн, монголоор их сайн ярьдаг, сайхан эмэгтэй бсн. Одоо хүртэл энэ ажлаа хийдэг гэхээр их л тууштай, жинхэнэ хүүхдийн (бусдын) төлөө зүрх сэтгэлтэй хүн ажээ...

Зочин
Зочин
11 сар 1, 2023 12:48

Тайванаас тусламж битгий ав. Очиж очиж Тайванаас авч болохгүй. Тайваныг цаанаа Монголын эсрэг үзэлтэй нам захирдаг.

Зочин
Зочин
11 сар 1, 2023 16:11
Reply to  Зочин

Битгий б�##�айраад бай, эргүү сүг

Зочин
Зочин
11 сар 2, 2023 12:08
Reply to  Зочин

Үнэн тайваныг хэнийг монголд байдаг болмэдэх хэрэгтэй. Саяхныг хүртэл гадаад монгол хариуцсан ажилтантай тэр нь монголоор ярилцлага өгч байсан. Сүүлийн үед тайван хумсаа нууж манай тусгаар тогтнолыг дэмжсэн дүр эсгэсэн ч итгэж болохгүй. Тиймээс тийм улсаас хандив �##�ь болох авахгүй байхыг хичээх хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 1, 2023 14:55
Reply to  Зочин

Tged yah yum al mine

Зочин
Зочин
11 сар 2, 2023 12:09
Reply to  Зочин

Авахгүй байх хэрэгтэй гахай б минь

Ккк
Ккк
11 сар 1, 2023 15:32
Reply to  Зочин

Кккк

бид ч хогын гарууд юм байна
бид ч хогын гарууд юм байна
11 сар 1, 2023 13:38

Тэр холоос ирээд хүүхдүүдийг маань ингэж сайхан асарч хүмүүжүүлж байхад бид зөвхөн хаясан хүүхдээ аваачиж орхихоо л мэднэ. бид ч хогын гарууд юмпаа. өөрсдийнхөө хүүхдийн төлөө анхаарч чаддаггүй. нөгөө дүүрэг бүрт айдаг хүүхдийн төлөө, боловсролын төлөө байгууллага-ууд байхын ч хэрэг �##�гадаа. Ийм сайхан хүнйи ажлыг дэмжиж ядаж цахилгааныг нь төр өмнөөс нь төлдөг болох хэрэгтэй байхдаа. Хүүхдийн төлөө бүгдийг гэж донгодчихоод тэнэмэл хүүхдийг л ихэсгээд л, ширээ сандлын төлөө хэрэлдээд, ирээдүйгээ огт хайхрахгүй л. дараа нь 20 жилийн дараа хөгшин биднийг харсангүй гэж орилох юм уу хаашаа юм. Энэ Тереза ээж шиг австр�##�и эмэгтэйн үйлс бүхэн нь дэлгэрч, эрүүл саруул урт удаан амьдраасай гэж хүсэн ерөөе.

Guest
Guest
11 сар 1, 2023 19:24

Мэдээжийн хэрэг, гаднах байд�##� нь сайхан харагдаж байна! Гэсэн хэдий ч бодит байд�##� бол огт өөр түүх юм. Тэрээр сүүлийн 30 гаруй жил монгол хүүхдүүдийн нэрээр олон орноос маш их мөнгө цуглуулсан. Тэрээр олон тооны үл хөдлөх хөрөнгө худ�##�даж аваад өөрийн хувийн нэр дээрээ авч саятан болсон хүндээ, ш�##�гаад үзээрэй.
Тэр эелдэгхэн ярьж байгаа ч цаанаа хууль бусаар хийсэн олон зүйл бий. Тэр хэзээ ч Монголын хуулийг дээдэлж байгаагүй. Тэр хүүхдүүдийг хүчирхийлж, нударгаараа цоддог байсан. Хүүхдийн төвд байсан ажилтан ба хүүхэдүүд энэ т�##�аар илүү ихийг хэлж чадна. Хүүхдийн төвийн ажилчид, хүүхдүүд нь түүнтэй эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэх гэж оролдсон, зарим шүүх дээр очоод ч, дийлээгүй. Тэр хууль сахиулах байгууллагад аср их авлага өгөөд зүгээр гараад явчихдаг.Тэр бол хуурамч, жүжигчин. Тэр маш баян. Төр түүнийг ш�##�гах ёстой!
Дашрамд хэлэхэд түүний нэрийг Дида биш, Диди Ананда К�##�ика гэдэг. Энэ нь түүнийг Ананда Марга Ачария гэсэн үг. Мэдэхгүй байна, тэр энэ нэрийг ашиглах эрхтэй эсвэл Ананда Маргаг дагасаар байгаагийн.

Зочин
Зочин
11 сар 1, 2023 14:13

Таньд т�##�архаж байна

Зочин
Зочин
11 сар 1, 2023 14:18

Уншаад үнэхээр сэтгэл хөдөлчихлөө.Ямар сайхан сэтгэл зүрх,энэрэл хайраар энэ хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж,амьдр�##�д бэлтгэж,боловсролтой болгож,ирээдүйд чиглүүлж өгч байна.Ёстой мундаг эмэгтэй байна.Монголын төр энэ асрамжийн газарт Зохих ёсны хувьсах зард�##�ыг нь олгох хэрэгтэй.Танай хамт олонд хамгийн сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
11 сар 1, 2023 14:47

ямар хүмүүжилтэй болохоороо ингэж харь хүүхдүүдийн төлөө сэтгэлтэйг ойлгох ухаан хайрла. Тереза эхийн сүнс юм болов уу

Зочин
Зочин
11 сар 1, 2023 14:51

Urt nasalj udaan jargah boltugai ????

Зочин
Зочин
11 сар 1, 2023 14:53

Өгөөмөр сайхан сэтгэлд тань т�##�архаж бна.эрүүл энхийг хүсьё

баярлалаа
баярлалаа
11 сар 1, 2023 16:02

Тэнгэр элч манай оронд буугаад ирж, ямар буянтай бүсгүй вэ, төрөөс дэмжлэг үзүүлдэггүй гэхээр гайхаж байна. Тэр тусмаа цахилгаан ус гэх мэт зардлуудыг нь ядаж төр дааж болноо до. Монголын маань ирээдүйг гэрэлтүүлж буй бүсгүй чамд сайн сайхан бүхнийг хүсье

zochin
zochin
11 сар 1, 2023 16:05

Tur zasag.Bolovsroliin said sain unshaad daraa n icheesei.Zugeer nam evleliin nereer yvsan uomnuud huviin surguuli neegeed ulsaas samhuujilt.ene teriig avna.M#lchdiin mungiig huu hamj avna.Tugssen huuhed n languuni ard zogsono.Huviin mungenii surguuliudaa haa.Ene hund buh uomiig n beldej tusal.Gadnii hun iim shan setgeltei bgaag bieer ochij uz.Said darga naraa.Dida d bayr hurgie.Amjilt husie

Guest
Guest
11 сар 1, 2023 19:25
Reply to  zochin

Мэдээжийн хэрэг, гаднах байд�##� нь сайхан харагдаж байна! Гэсэн хэдий ч бодит байд�##� бол огт өөр түүх юм. Тэрээр сүүлийн 30 гаруй жил монгол хүүхдүүдийн нэрээр олон орноос маш их мөнгө цуглуулсан. Тэрээр олон тооны үл хөдлөх хөрөнгө худ�##�даж аваад өөрийн хувийн нэр дээрээ авч саятан болсон хүндээ, ш�##�гаад үзээрэй.
Тэр эелдэгхэн ярьж байгаа ч цаанаа хууль бусаар хийсэн олон зүйл бий. Тэр хэзээ ч Монголын хуулийг дээдэлж байгаагүй. Тэр хүүхдүүдийг хүчирхийлж, нударгаараа цоддог байсан. Хүүхдийн төвд байсан ажилтан ба хүүхэдүүд энэ т�##�аар илүү ихийг хэлж чадна. Хүүхдийн төвийн ажилчид, хүүхдүүд нь түүнтэй эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэх гэж оролдсон, зарим шүүх дээр очоод ч, дийлээгүй. Тэр хууль сахиулах байгууллагад аср их авлага өгөөд зүгээр гараад явчихдаг.Тэр бол хуурамч, жүжигчин. Тэр маш баян. Төр түүнийг ш�##�гах ёстой!
Дашрамд хэлэхэд түүний нэрийг Дида биш, Диди Ананда К�##�ика гэдэг. Энэ нь түүнийг Ананда Марга Ачария гэсэн үг. Мэдэхгүй байна, тэр энэ нэрийг ашиглах эрхтэй эсвэл Ананда Маргаг дагасаар байгаагийн.

Зочин
Зочин
12 сар 21, 2023 17:45
Reply to  Guest

Монгол төр ард түмэн туслахгүй юм чинь аргаа бараа л бу�####�ас тусламж авсан бна яаадгийм ухаантай л байна 60 хүүхдийг аваад явж байгаад баярлах хтэй энэ хүнийг гоочлох маань ч яамай монголчуудаа та нар газрынхаа төлөө тэмцдээ

zochin
zochin
11 сар 1, 2023 16:15

Ulsaas harj uzej.tsahilgaan.dulaan.hoolni munge sar bur egch bgaasai.

TUNGAA
TUNGAA
11 сар 1, 2023 16:55

Ter tognii mungun deer ni tuslah tal deer meddeg baiguullagaas surbaljlaga avbal zugeer um .

Зочин
Зочин
11 сар 1, 2023 17:34

Төр засгийн хийх ажлаас хөнгөлж байгаагаас ялгаагүй тул дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ядаж л тог цахилгаан хувьсах зард�##� гээд туслах үүрэгтэй

Зочин
Зочин
11 сар 1, 2023 17:47

Сайн бна уу миний зүгээс тус болох юм бв�##� тус�##�маар л бна ц�##�ингүй ажил хийж

Hang haana we
Hang haana we
11 сар 1, 2023 18:55

Hayg haana we

Guest
Guest
11 сар 1, 2023 19:12

Мэдээжийн хэрэг, гаднах байд�##� нь сайхан харагдаж байна! Гэсэн хэдий ч бодит байд�##� бол огт өөр түүх юм. Тэрээр сүүлийн 30 гаруй жил монгол хүүхдүүдийн нэрээр олон орноос маш их мөнгө цуглуулсан. Тэрээр олон тооны үл хөдлөх хөрөнгө худ�##�даж аваад өөрийн хувийн нэр дээрээ авч саятан болсон хүндээ, ш�##�гаад үзээрэй.
Тэр эелдэгхэн ярьж байгаа ч цаанаа хууль бусаар хийсэн олон зүйл бий. Тэр хэзээ ч Монголын хуулийг дээдэлж байгаагүй. Тэр хүүхдүүдийг хүчирхийлж, нударгаараа цоддог байсан. Хүүхдийн төвд байсан ажилтан ба хүүхэдүүд энэ т�##�аар илүү ихийг хэлж чадна. Хүүхдийн төвийн ажилчид, хүүхдүүд нь түүнтэй эрх ашгийнхаа төлөө тэмцэлдэх гэж оролдсон, зарим шүүх дээр очоод ч, дийлээгүй. Тэр хууль сахиулах байгууллагад аср их авлага өгөөд зүгээр гараад явчихдаг.Тэр бол хуурамч, жүжигчин. Тэр маш баян. Төр түүнийг ш�##�гах ёстой!
Дашрамд хэлэхэд түүний нэрийг Дида, Диди Ананда К�##�ика гэдэг. Энэ нь түүнийг Ананда Марга Ачария гэсэн үг. Мэдэхгүй байна, тэр энэ нэрийг ашиглах эрхтэй эсвэл Ананда Маргаг дагасаар байгаагийн

Of course, the exterior looks nice! However, the reality is an entirely different story. She has collected a lot of money from many countries in the name of Mongolian children over the last 30 years. She bought numerous properties and registered them under her name, becoming a millionaire.
While she speaks sweetly, there are many things she has done illegally behind the scenes. She has never respected Mongolian law. In my presence, she has abused children, hitting them with her fists. Those who used to be in the children's home can tell more about it. She has been violating the rights of the staff and children in the children's home, and they try to fight back, but they never win, even in court. Her financial influence over law enforcement allows her to escape consequences. She is fake, an actress. She is very rich. The government should investigate her!
By the way, her name is Dida, Didi Ananda Kalika. This means she is Ananda Marga Acarya. I wonder if she has the right to use that name or if she still follows Ananda Marga.

Guest
Guest
11 сар 1, 2023 19:19

Дашрамд хэлэхэд түүний нэрийг Дида биш, Диди Ананда К�##�ика гэдэг. Энэ нь түүнийг Ананда Марга Ачария гэсэн үг. Мэдэхгүй байна, тэр энэ нэрийг ашиглах эрхтэй эсвэл Ананда Маргаг дагасаар байгаагийн.
By the way, her name is Didi Ananda Kalika, not Dida. That means he is Ananda Marga Acharya. I don't know if he has the right to use this name or because he still follows Ananda Marga.

Алимаа
Алимаа
11 сар 1, 2023 19:34

Бусд асрамжын газарт өгдөг дэмжлэгээ төрөөс өгөх хэрэгтэй. Загдаагийн асрамжын газар маш их мөнгө өгдөг юм байсан. Загдаа өрснөөч их нэхэж авдаг юм байн�##�ээ. 30 гаруй жил Монголын өнчин өрөөсөн, хаягдсан үрсийг х�##�амжилан асарч гар ганзаганд хүргэж байгаа эмэгтэйг энэрэнгүй үйлстэн...мед�##�иар шагнах хэрэгтэй. МУЗН ийн шагн�##�ууд байдаг шдээ.
Ёстой буянтай хүний үр байна даа. Алс холоос Монголд ирж ийм их буянтай ажилд бие сэтгэлээ зориулан, өөрийн хувийн амьдр�##�аа огоорч 30 н жил зүтгэсэн хатагтайг төр харан бүх тхлаар дэмжилэн өгөх хэрэгтэй.

Алимаа
Алимаа
11 сар 1, 2023 19:37

Монгол улсад маш их гавкяатай ажил хийжээ. Энэ хатагтайд Монгол Улсын баатар цол олгох хэрэгтэй.

Зочин
Зочин
11 сар 2, 2023 12:12
Reply to  Алимаа

Хүүхдүүдэд шашны сурт�##� ухуулга хийдэг эсэхийг эхлээд ш�##�гаж мэдэх хэрэгтэй. Иймэрхүү тусламжийн эсвэл асрамжийн газар нэрээ нуугаад шашны сурт�##�чилгаа хийдэг. Зарим нь.

ГУТАМШИГ
ГУТАМШИГ
11 сар 1, 2023 20:36

хүрэлсүхээ чиний нүд сохроогүй бол дэмий б�##�ай нэр төр хөөцөллөгч нарт сэнжтэй тэмдэг тарааж кайп авахын оронд энэ хүнд тэр тэмдэгээсээ зүүж өгөөчээ. энэ хүн бол харин гавъяатай хүн байна шүдээ

Зочин
Зочин
11 сар 2, 2023 11:17

Yag unen

иргэн
иргэн
11 сар 1, 2023 21:59

бурхан шиг хүн юм байна даа, сайн сайханыг хүсэн ерөөе

Зочин
Зочин
11 сар 1, 2023 22:05

сайн сайхан сэтгэл байгаа үүнийг л үнэн

Зочин
Зочин
11 сар 1, 2023 22:42

Yamar ih setgel ve. Bayrlalaa

Зочин
Зочин
11 сар 1, 2023 22:52

Hergen yaj holbogdoh bilee ene huntei?

Last edited 1 Он Өмнө by Зочин
Эрка
Эрка
11 сар 1, 2023 23:28

Энэ Диди хатагтайтай яаж холбогдож уулзах вэ?

Зочин
Зочин
11 сар 1, 2023 23:58

энэ хүнд тэр бүх �##�дар цолыг өгөх хэрэгтэй хөшөө босгосон ч багадна. луйварчидад зориулж та нар их хөшөө босгодог юм билээ.

Энхжаргал
Энхжаргал
11 сар 2, 2023 04:44

Сайхан сэтгэлтэй ээжтэй хүүхэдүүд байна аз жарг�##� хүсье

Bibi
Bibi
11 сар 2, 2023 06:06

Byrhan shg l hun yum. Bayarlalaa Dedi

Эмээ
Эмээ
11 сар 2, 2023 07:38

Мөнгөний төлөө шун�##�тсан хүүхдийн төлөө нэртэй луйварчин монгол төрийн бус байгууллагуудыг дэмжсэнээс энэ төвийг өргөтгөөд хүүхэд нэмж бос тог цахилнаанд нь ч болов тжслаасай.

Эмээ
Эмээ
11 сар 2, 2023 07:38

Туслаасай

Medkuee
Medkuee
11 сар 2, 2023 08:36

Tur tur l gehiin. Turiin orolttson zuil bolgon idej uult boldog bizde yamar ch hashirdagguin. Teglee ch yaj ch bodson yamar ch bolovsrolgu hun genet yoga zaagaad naashaa Mongold ireed ger khoroolold amidraad tgsnee gachuurt ruu nuugeed l 30n jil boltson bna geheer sonin l yum. Mongolchuud ni yum hiiheer l uchirgu hardlaa idlee ged ter Ganjavkhlang har ene hunees iluu zuil naaj bgashde uls#aa. Negniigee demjihgu tegsen hirnee gadnii huniig barag l burhan budda Teresa eh gnuu OMG.

Зочин
Зочин
11 сар 2, 2023 08:51

Гавьяат хөдөлмөрийн баатар юу юу ч билээ баахан төмөр зүүсэн гарууд тв гээр том том баагаад л байдаг. Ийм юм хараад ичдэг болов уу?

Зочин
Зочин
11 сар 2, 2023 09:24

Бурханы элч биз ээ, хөөрхий.

Зочин
Зочин
11 сар 2, 2023 11:09

Ene baiguulgiin dansiig el tavibal handiv ogoh yum San dalaid dusal

Ж.Батболд
Ж.Батболд
11 сар 2, 2023 11:17

Сайн байна уу? Би тус�##�маар байна. Фэйсбуук чатаар холбогдож болох болов уу. Миний сэтгэгдлийн доор фэйсбуук нэр үлдээвэл би найзын хүсэлт илгээе. Учир нь би гадаадад байгаа. Баярл�##�аа

Zochin
Zochin
11 сар 2, 2023 11:43

Huuhduudiin talaar eldeviig heleh gesengui. Bidnii huvid meddeg buyan-n jagaa bish anh udaa harj duulj bgaa shar tolgoit bn shuu dee, door olon dahin comment bicheed bgaa hunii bicheseniig unshaad googeldlee.
Minii anzaarsnaar suuliin ued Supreme Master Tv gd neg suvag garaad bsan ternii l hun yum bn.

She is a nun with Ananda Marga, a worldwide spiritual and humanitarian organization founded in 1955 by Prabhat Ranjan Sarkar of India, also known as Shrii Shrii Anandamurti.

In 1993, Didi Kalika was sent to Ulaanbaatar by Ananda Marga to work as a yoga and meditation teacher.
Supreme Master Ching Hai. gd vietnam-hyatad garaltai british irgen avgai bdag gn, bas l huuduutai nuhur bn, usa-s tatvar-n asuudlaas bolj zugtasan, taiwand tovlorch mongo tsugluuldag.
Lotus nertei yaduu buurai ornii huuhduuded tuslah iimerhuu suljee gazruudtai gj helj boloor, lotus-badamlyanhua gj yavdag yum bn.

Dahin helhed huuhduud-n talaar muu heleh gsngui ene hun ni yum hun be? Ard ni yamar ulsuud bn ve gdg-g halit googledej end oruullaa.

Иргэн
Иргэн
11 сар 2, 2023 11:44

САйхан сэтгэл ...Бурхан ивээг....

Зочин
Зочин
11 сар 2, 2023 12:23

Монголд амьдардаг монгол хэл мэддэг бол Тайванаас хандив авахгүй байхыг хүсье. Тайван нь монгол улсыг тусгаар улс гэж үздэггүй өөрсдийн нутаг дэвсгэр гэж үздэг байгаа. Наад хандивийг чинь тиймэрхүү үзлээрээ цуглуулсан байх боломжтой. Монголын хаадын бүх зураг хөрөг аваад хятадаас гарч зугтааж тайванд очиж суусан хуучинсаг гоминдааны нам нь одоо болтол захирдаг. Монголчууд гамин гэдэг нэрээр нь мэднэ. Нэг улсад олон жил амьдарсан бол тэр улсаа мэдэх хэрэгтэй. Австр�##�и хүнээрээ бодвол надад хамаагүй гэж бодож болох л байх. Тайван саяхнаас бодлоо өөрчилсөн ч итгэж болохгүй

Зочин
Зочин
11 сар 2, 2023 13:07

ЗОЧИН

Зочин
Зочин
11 сар 2, 2023 13:08

Нулимс дуслуулан уншилаа. Баярл�##�аа.

Зочин
Зочин
11 сар 2, 2023 16:39

Ganjavhkan geed luivarchin hajuud jinhe um hij bga hunde ganjavkhna bol huuhed toglom gazar bariaad baahan handiv shaasnaa uurtuu heregldeg coffee suljee shaasn bas boloogui hudlaa shaaj baahan handiv umaa gadaad oronoor ayala har shil shaachaal hudlaa shagaad chi ter taila umaa uzuul geheer uzuuldegui hogin bandi bn le shde GANJAVKHLAN BARIMTTAI YARIHUU BANDIIAA

Холбоотой мэдээ

Back to top button