Гадаад мэдээДЭЛХИЙ

Боливи улс дайны улмаас Израилтай дипломат харилцаагаа тасаллаа

Өмнөд Америкт оршдог Боливи дайн эхэлснээс хойш Израилтай дипломат харилцаагаа тасалсан анхны улс боллоо. Тус улсын засгийн газар Газын зурваст дайны гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил явагдаж байна гэх шалтгаанаар харилцаагаа тасалсан байна.   

Энэ шийдвэрийг Боливийн Ерөнхийлөгчийн тамгын газрын сайд Мария Нела Прада танилцуулахдаа “Олон мянган энгийн иргэдийн амь насыг авч одон, палестинчуудыг дүрвэхэд хүргэсэн Газын зурвас дахь халдлагыг зогсоохыг шаардаж байна” гэжээ.

Мария Нела Прада

Мөн Боливийн Гадаад хэргийн дэд сайд Фредди Мамани Мачака энэ шийдвэр нь “Газын зурвас дахь Израилын түрэмгий, хүч хэтрүүлсэн цэргийн довтолгоо болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буйг буруушааж байна” хэмээсэн юм.

Өмнө нь 2009 онд Израил Газын зурвас руу цэргээ оруулж довтолсны дараа Боливи дипломат харилцаагаа тасалж байсан. Гэхдээ 2020 онд Жанин Анез ерөнхийлөгчөөр ажиллаж байхад дипломат харилцаагаа сэргээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button