“Мартагдсан” нүүрсний сонсголыг ирэх сард хийхээр тооцоолжээ

АТГ болон бусад холбогдох байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаагд саад учруулах эрсдэлтэй гэх шалтгаанаар нүүрсний сонсголыг хойшлуулаад байв. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар нүүрсний сонсголыг хойшлуулсан билээ.
Тус сонсголыг зохион байгуулах түр хорооны даргаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажиллаж байгаа юм. Тэгвэл тэрбээр хянан шалгах түр хорооны нөхцөл байдлыг тооцоолж, сонсголыг хоёр удаа хийх нь зүй хэмээжээ.
Эхний сонсголыг ирэх ирэх сарын буюу арванхоёрдугаар сарын 4-8, хоёр дахь сонсголыг мөн тус сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн хугацаа шахуу байгаа тул шинжээчийн тоог нэмэгдүүлж, 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байх саналтай байгаа ажээ.
Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөхөөр төлөвлөжээ.
Ингэхдээ,
- Үндэсний аудитын газраас 2 хүн,
- Монгол банкнаас 4 хүн оролцуулах саналтай байгаа юм байна.
Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улс руу шилжсэн тул гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас авч ажиллуулахаар болж байгаа нь энэ ажээ.
Нүүрсний гэх хэргийг холбогдох байгууллагууд шалгаж дуусаагүй. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэх нэрийдлээр дахин хойшлуулах эрсдэл бий. Ямартай ч шинэ сайдын хувьд Хөгжлийн банкны гэх хэргийн сонсголыг амжилттай зохион байгуулсан гэх алдар нэрийг нь дагалддаг. Тиймээс энэ удаагийн сонсголд ч хүлээлт үүсгэж буй бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.