Гадаад мэдээДЭЛХИЙ

Жонгүгийн гаргасан уран бүтээл “Spotify” дээр хамгийн хурдан тэрбум стрийм авсан дуу боллоо

Алдарт “BTS” хамтлагийн Жонгүгийн гаргасан Seven уран бүтээл нь “Spotify” дээр хамгийн богино хугацаанд нэг тэрбум удаа стрийм хийгдсэн дуу болжээ.

Рэппер Латтотой хамтран гаргасан тус дуу нь 108 өдрийн дотор “Spotify” дээр нэг тэрбум стрийм хийгдсэн байна. Ингэснээр Жонгүг Майли Сайрусын Flowers дуугаараа тогтоосон рекордыг эвдсэн юм. Flowers дуу өнгөрсөн гуравдугаар сард цацагдаж, 112 өдрийн дотор нэг тэрбум стрийм хийгдсэн.

Харин Жонгүг Seven уран бүтээлээ долоодугаар сарын 14-ны өдөр гаргажээ. Дуу цацагдсан даруйдаа “Spotify”-ийн дэлхийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн юм. Үүнээс гадна “Billboard”-ын шилдэг 100 дууны чартыг тэргүүлжээ.

Жонгүг баасан гарагт /2023.10.31/ “Golden” нэртэй ганцаарчилсан цомгоо гаргана. “BTS” хамтлагийг хариуцдаг “BigHit Music” энтертайнмент мэдээлснээр тус цомогт Seven, 3D, Standing Next to You гэх мэт 11 дуу багтах аж.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Army
Army
2023-11-01 15:55

10/31 album gargah bish main duunii teaser n garsan bilee, Main duu n 11/3-nd tsatsagdana aa

Холбоотой мэдээ

Back to top button