ОХУ-ын хөлсний цэргийн бүлэг Украинд байлдуулахаар эмэгтэйчүүдийг элсүүлнэ
Их Британийн Батлан хамгаалахын яам ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хөлсний цэргийн бүлэг эмэгтэйчүүдийг элсүүлж, Украины дайнд байлдуулахаар ажиллаж байна гэж мэдээлжээ.
Тус яам даваа гарагт /2023.10.30/ хийсэн мэдэгдэлдээ Редут нэртэй хувийн цэргийн компани Борз батальондоо мэргэн буучин, дрон удирдах орон тоонд эмэгтэйчүүдийг бүртгүүлэхийг уриалж эхэлсэн гэсэн аж.
Редут компани нь ОХУ-ын тагнуулын албатай холбоотой ажилладаг аж. Тус хувийн цэргийн компани нь 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Украинд байлдаж байгаа юм.
ОХУ-ын тусгай хүчинд ажиллаж байсан цэргүүд болон Вагнер группийн хуучин гишүүдээс бүрдсэн Редут бүлэг нь дайны эхний өдрүүдэд Володимир Зеленськийн амийг хөнөөх төлөвлөгөөнд оролцож байсан гэх мэдээлэл бий.
Мөн Редут бүлэг Киевт хийсэн анхны довтолгооны үеэр байлдах хүчнийхээ 90 хүртэлх хувийг алдаж их хэмжээний хохирол амссан гэж “Insider” мэдээлсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ПҮТИН ҮНЭХЭЭР ГАЛЗУУРЧЭЭ, ЭСХҮЛ АЙНЫ ХЭНЭЭТЭН ЮМУУДАА
galzuursan
Оросыг дэмжигч өвгөчүүл охидоо явуулж ахдаа тус болооч
Одоо бүр хэдэн охидоо ч хайрлахаа болилоо. Энэ г�##�зуу өвгөийг өөрийг нь тэр дайнд нь явуулдаг арга байна уу...
ХАЙРАН САЙХАН НӨХӨН ҮРЖИХҮЙН ОХИДУУД ХАЙРАН Ч МӨӨМ АЛНУУДЫГ БУДАА БОЛГОХ НЬ БОЛИОЧЭЭ МЭРГЭН БУУДАГЧИД ИХЭНХДЭЭ ГУРВЫХАА ДУНД ГАЛ МАНАРТАЛ ГУСУУЛДАГ ЯАНАА ЯАНА
Орос ч сөнөх нь л дээ ! Якут,Буриад, Тува, Х�##�имагууд аас олон мэргэн буучид төрөн гарсан уламжл@лд тул гуурлаад, монгол гар@лтай, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрс цөөлөх хүн ам зүйн бодлого хэрэг жүүлж бана даа, хөөрхий !
Орос эмэгтэй чүүд ч эрчүүдээсээ ч илүү байсан шүү 2 р дайнаар , их ажилсаг энэрэнгүй сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд байдаг байсан. Би Орост сурсан, эрх ярих биш үүрэг ярьдаг мундаг ээжүүд эхнэрүүд шүү,