Путин цөмийн зэвсэг туршихыг хориглосон тохиролцоог хүчингүй болголоо

ОХУ-ын Парламент өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2023.10.25/ цөмийн зэвсэг туршихыг хориглосон олон улсын гэрээг соёрхон баталсныг хүчингүйд тооцох хуулийг дэмжсэн билээ.
Тус хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж батлах л үлдээд байсан юм. Тэгвэл Путин пүрэв гарагт /2023.11.02/ хуулийн төсөлд гарын үсэг зурсан тул ОХУ олон улсын тохиролцоог соёрхон баталсныг хүчингүйд тооцож эхэлсэн байна.
АНУ, ОХУ-ын харилцаа Украины дайн гэх мэт асуудлын улмаас хүйтэн дайны үеээс хойш үзэгдээгүй доод хэмжээндээ тулсан байгаа. Вашингтон Москвагийн гаргасан шийдвэрт гүнээ санаа зовж буйгаа илэрхийлэн, энэ нь буруу чиглэлд хийж буй алхам гэжээ.
Тодруулбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Бликен “ОХУ-ын энэхүү үйлдэл нь олон улсын үүсгэсэн зэвсгийн хяналтад итгэх итгэлийг бууруулна” гэж хэлсэн юм. Харин Путин тус тохиролцоог соёрхон баталсныг хүчингүйд тооцож байгаа нь гарын үсэг зурсан ч хэзээ ч батлаагүй АНУ-ын байр суурьтай ОХУ-ыг нийцүүлж байгаа хэрэг хэмээсэн.
Гэхдээ ОХУ-ын дипломатууд Вашингтон туршилт хийхгүй бол Москва цөмийн зэвсэг туршихгүй гэж мэдэгдсэн байгаа. Мөн цөмийн зэвсгийн асуудал дээр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Вашингтон дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийхгүй гэсэн билээ.
АНУ-ыг цөмийн туршилт хийгээгүй тохиолдолд Москва огт туршихгүй гэж мэдэгдсэн ч гэсэн зарим шинжээчид өөр зүйл таамаглаж байгаа аж. Барууны орны зарим шинжээчид ОХУ цөмийн зэвсэг туршиж Украины дайн явагдаж байх үед улс орнуудын айдсыг хүргэхээр төлөвлөж байж магадгүй гэж үзэж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан үхэж д�##�дардаггүй муу хар фашист вэ ? Түй түй түй !
Путин өөрөө л өртөнө дөө