Криптовалют: Сэм Банкмен-Фридийг олон тэрбум ам.долларын залилан хийсэн гэж үзлээ
Өнгөрсөн жил криптовалютын гурав дахь хамгийн том арилжааны платформ байсан “FTX” компани дампуурсан. Тус компанийн үүсгэн байгуулагч Сэм Банкмен-Фридийг Манхэттаны шүүх үйлчлүүлэгчдээсээ олон тэрбум ам.долларыг залилсан гэж үзжээ.
Түүнийг залилан мэхлэх, мөнгө угаахаар хуйвалдсан гэх хэргээр долоон зүйл ангиар гэм буруутай нь тогтоосон байна. Түүнийг яллах шүүхийн сонсголыг 2024 оны гуравдугаар сарын 28-ний өдөр хийх юм.
Банкмен-Фридийн өмгөөлөгч Марк Коэн “Бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ ийм үр дүн гарсан гэдэгт маш сэтгэл дундуур байна. Ноён Банкмен-Фрид өөрийгөө гэм буруугүй гэх байр сууриа хадгалж, түүнд оноосон ялын эсрэг тууштай тэмцсээр байх болно” гэжээ.
Шүүгч түүнийг гэм буруутай гэж үзсэний дараа Манхэттаны хуульч Дэмиан Уильямс бусад залилан мэхлэгчид Бэнкмен-Фридийн хувь заяанаас сургамж ав хэмээсэн байна.
Уильямс “Сэм Банкмен-Фрид Америкийн түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйвар үйлдсэн. Криптовалютын салбар шинэ байж болно. Гэхдээ энэ шиг луйвар байсаар л ирсэн” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.