Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ АНУ-тай холбоотон болсны ойн баяраараа рэп дуу гаргажээ

БНСУ АНУ-тай холбоотон болсны 70 жилийн ойн баяраараа рэп дуу, хоёр улсын харилцааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой видео гэх мэт зүйлс гаргажээ.

70 жилийн түүхтэй АНУ, БНСУ-ын харилцаа нь 1950-аас 1953 оны хооронд болсон Солонгосын дайны үед эхэлсэн. Одоо БНАСАУ-ын үзүүлж буй заналхийллийн эсрэг АНУ-ын 28 мянган цэрэг Өмнөд Солонгост байршдаг билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ жил Вашингтонд айлчлахдаа хоёр улсын харилцаа маш чухал гэдгийг онцолсон юм.

БНСУ-ын Соёлын яам “Reuters” агентлагт хэлэхдээ ойн баяраар гаргаж буй бүтээлүүд нь АНУ, Өмнөд Солонгосын харилцааны талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгдсэн аж.

Ойн баярын дуунд хоёр улсын харилцааг “Аж үйлдвэр, эдийн засагт харилцан ашигтай. Эрх чөлөө, эв нэгдлийг хамгаалсан төгс нэгдэл” гэж бичсэн байна. Мөн өнгөрсөн сард АНУ дахь БНСУ-ын Элчин сайдын яам ойн баярт зориулж Өмнөд Солонгос, АНУ-ын далбаатай үндэсний хувцас бүхий загварын шоу зохион байгуулжээ.

Харин Өмнөд Солонгос дахь АНУ-ын Элчин сайдын яам цайны газартаа булан байгуулж Америк, Солонгост үйлдвэрлэсэн шар айргануудад “Alliance Pale Ale” гэсэн шошго тавьж худалдаалж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button