Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин Ким Жон Ун руу захидал илгээжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун руу захидал бичихдээ “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахад илүү их хувь нэмэр оруулахдаа бэлэн байна” гэсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Ким Жон Ун БНХАУ үүсгэн байгуулагдсаны 74 жилийн ойн баярт зориулж Ши Жиньпин руу захидал илгээсэн. Тус захидалдаа Ким Жон Ун хоёр орны харилцааг бэхжүүлэхийн тулд хичээж ажиллан, бүс нутаг болон дэлхийн орнуудын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах амлалт өгчээ.

Харин илгээсэн захидалдаа бүс нутаг болон дэлхийн дэг журам ээдрээтэй замаар урагшилж буй энэ үед хоёр талын харилцааг сайжруулахаар хамтран ажиллахад бэлэн байна гэж бичсэн юм.

Мөн Ши Жиньпин “Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж байна” гэснийг БНАСАУ-ын “KCNA” телевиз мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button