Уилл Смитт Жэйда Смиттээс салахыг хүсэж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ

Өнгөрсөн сард Жэйда Пинкетт Смитт “Today” агентлагт ярилцлага өгөхдөө 2016 оноос хойш Уилл Смиттэй хамт амьдрахаа больсон, салсан гэж хэлсэн. Тус ярилцлага цацагдсаны дараа хүмүүс Жэйдаг их шүүмжилж, төд удалгүй тэрбээр Уиллээс салаагүй, салахгүй гэж хэлсэн билээ.
Жэйдагийн өгсөн ярилцлагын дараа Уилл олны өмнө үзэгдээгүй юм. Тэгвэл нэгэн эх сурвалж Их Британийн “Heat Magazine”-д хэлэхдээ Уилл доромжлуулсан мэт санагдсан учир гэрлэлтээ дуусгах хүсэлтэй байгаа гэж хэлжээ.

Эх сурвалж “Тэр гомдсон бас ууртай байгаа. Тэвчээрийг нь барсан эцсийн зүйл нь боллоо. Одоо Уилл гэр бүл салж энэ бүхнийг дуусгахыг хүсэж байгаа. Мөн тэр үргэлж Жэйдаг хайрлах ч гэсэн амьдралдаа шинэ хүнтэй харилцаа үүсгэх орон зай гаргахыг хүсэж байгаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Mirror UK
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.