Тэнгэр шинжээчид: Ахиу цастай, урт, өнтэй сайхан өвөл, хахир хавар

"Тэнгэр шинжих ардын ухаан" cоёлын биет бус өв тээгчид ирж буй улирлын өнгийг нар сар, өвс ургамал, мал амьтан мөн билгийн тооллын тодорхой өдрүүдэд тохиолгыг нь харж шинждэг учиртай.
Бид энэ удаад Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Д.Таванжин, Ховд аймгийн Мөнххайрхан сумын малчин Т.Батсүх, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Ё.Хайнзан нартай ирж буй өвлийн улирлын төлөв байдал тэнгэр шинжээ хэрхэн буусан талаарх мэдээлэл авлаа.
-Цастай урт өвөл, сунжруу хавар болно-
Д.Таванжин: Манай нутгийн Бага залаа, Хараат уул дээр намрын дунд сарын 15-ны шөнө хоёр хуваагдаж гарсан. Нутгийн иргэд, Төв аймаг, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангайгаас хүмүүс ирсэн. Миний шинжээгээр цасархуу өвөл болно. Нэлээд ахиу цас орно. Өвлийн эхэн сар гараад хүйтний эрч чангарч, урт өвөл, сунжруу хавар болно. Манай нутагт үлий цагаан оготно газрын хөрсийг дуусгаж байгаа учраас хаваржин шороо босч, шуурах болов уу.

Ер нь намрын дунд сарын энэ шөнө бол ойролцоох хамгийн өндөр уулан дээр гарч, 100 км орчим зайг дурандаж, шинждэг. Тэгэхээр бидний тэнгэр шинжээ Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн наад талыг хамарна гэсэн үг. Бусад хүмүүс багавтар цастай гэж байсан. Миний хувьд хавраас эхлээд ажигласан өвс ургамал, мал амьтан, шувууд, ахуй байдлын мэдээлэл тэнгэр дурандахад баталгаажсан.
Тэнгэрийг шинжихэд тухайн жилийн шинийн нэгний нар мандахаас эхлээд амьтан адгуус, шувуу, хорхой шавьж, байгалийн үзэгдлүүд, өвс ургамал, манан будан, тоос шороо гээд хүрээлэн буй бүхнээ ажиглаж энэ дундаасаа ирж яваа цагийн өнгө аясыг тооцоолдог. Эндээс зөвхөн цаг агаар гэлтгүй бусад үйлийг ч зөгнөж, болгоомжилж харах боломжтой мэдээллийг өгч байдаг.
-Туулай жилийн өвөл айхтар эрсдэлгүй, сүүл рүүгээ жаахан хүйтэрнэ-
Т.Батсүх: "Намрын эхэн сарын 22, дунд сарын 19, адаг сарын 17, өвлийн эхэн сарын 15, дунд сарын 13, адаг сарын 11, хаврын эхэн сарын 9, дунд сарын 7, адаг сарын 5-нд сар мичдийн тохиолгоос шинжээ хийнэ. Мөн сар бүрийн шинийн 1, 2, 3-ны сар их сайн мэдээлэл өгдөг.
Шинийн гуравны сар босоо байвал дулаан, хэвтээ байвал өвөл нь цасан шуургатай, зун нь бороотой гэж үзнэ. Мичид зургаа сартай ойрхон, доогуур нь зөрвөл хүйтэн, хол, дээгүүр нь зөрвөл дулаарна. Тохиолго бүрийн ард ойрын өдрүүдэд, цаашдаа цаг агаар ийм байх учир нүүдэл суудал хийх, мал хуйгаа бэлчээх гээд бүх амьдралдаа хэрэглэдэг. Мал бэлчээрт гарахдаа ч, ирэхдээ ч уруудчих гээд л байвал цас, бороо ордог.
Туулай жил сүүл рүүгээ хатуу гэж ярьдаг. Хар сүүлтэй болохоор хатуу байдаг гэж хөгшчүүл маань ч хэлдэг байсан. Харин энэ жил айхтар их эрсдэл ирэхгүй ч сүүл рүүгээ жаахан хүйтэрнэ.

Зуны цагт бороо орох болохоор төл мал тоглож хурдалдаг. Тийм учраас малчид бид хурга, ишиг, тугал тонгочоод бороо орох нь гэдэг. Тэмээ, үхэр хэвтэртээ хоргодоод байвал тун удахгүй цас ордог. Хөгшчүүл үүнийг ажиглаад малаа нөмөртэй газар тогтоогоорой гэж захидаг байсан. Өглөө нарнаар үүл улайж байвал өдөртөө шуурдаг. Нар тунгалаг байвал тогтуун дулаахан өдөр болно. Өглөөгүүр үүлэрхэг бол бороо, цас орно. Нарны хоёр талд нь их туяа татаж мандвал тэнгэр муудна. Оройн нар харин ингэж жаргавал маргааш нь дулаарна. Тэнгэрийн хаяа улайгаад дулаарах нь гэж ярьдаг ийм учиртай. Дуу цахилгаантай, аадар бороо нь байгаль догширсны илрэл. Манай нутаг руу бол агь, дэрвүү өндөр ургавал цас их ордог. Цасны ширхэг бүдүүн байвал нэмээд л орно гэсэн үг, нарийхан ширхэгтэй бол тэгсхийгээд зогсчихно".
-Цас цагаа олоод орчихвол сайхан өвөл болно-
Ё.Хайнзан "Миний хувьд өвөг дээдсээс сонсож мэдсэн, ном судраас уншсан, амьдралын явцад өөртөө хуримтлуулсан туршлагаар тэнгэр хангайгаа шинжиж суудаг. Намрын дунд сарын 15-ны шөнө мал амгалан тайван налайж хоносон учраас энэ өвөл их сайхан болно гэж дүгнэсэн. Хойт сарыг 27-ноор, хойд ээжийг хоол, ундаар хэмээх үг бий. Энэ ямар учиртайв гэхээр тухайн сарын 27-ны өдрөөр дараа сарыг шинждэг.Төмөр морь, төмөр хонь өдрөөс дараагийн 60 хоногийн төлөв байдлыг дүгнэдэг. Хөх хулгана өдрөөр бас шинждэг бөгөөд сая их сайхан өдөр тохиосон. Энэ бүхнээс дүгнэхэд цас цагаа олоод орчихвол сайхан өвөл болно. Айхтар ч их цас унахгүй. Харин хавар жаахан хатуурч мэднэ.

Энэ жил усны шувуу хоргодож, хоргодож 13 хоногийн өмнө буцлаа. Намрын дунд сарын шинийн 5-наас эхэлж хоёр хоног бороо орж, тэнгэр дуугарч, солонго татсан. Энэ бүхэн чинь өвөл өнтэй болохын л дохио шүү дээ.
Бугын дуу уулынхаа орой дээр дуугарвал хатуу жил болдог. Энэ жил бараг бэлдээ дуугарсан. Далайн ус цагаан судал татаад цэхийгээд байвал хүйтэрдэг. Одоо тэгэхэд тунгалаг байна. Хүмүүс зуд болно л гэнэ, яасан ч амны билэггүй болчихсон юм."
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батсүх, Таванжин хоёр маш их худлаа цээжнийхээ пангаар шаасан байна. Энэ хоёр хүн лав л олигтой м�##�чин биш бололтой. Өвөл хаврыг маш буруу зөгнөж муу ам�##�ж хэлсэн байна. Харин хөвсгөлийн м�##�чин Хайнзан маш зөв шинжилж зөв ярьсан байна. М�##�чин хүн тэнгэр од гарагсыг шинжихээсээ илүү таван хошуу м�##�ынхаа үйл хөдлөл идээшлэх хэвтэх болон гаргаж буй зан аашаар нь ирэх өвлийг шинждэг юм. Ер нь билгийн тооллын 27-ны өдөр их сайхан нартай байв�##� дараа сар тийм л байдаг. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд аргын тооллын тухайн сар нь 5 бямба гаригтай байв�##� тэнэгэр муухайрч цас бороо их ордог мөн хавсарга шуургатай байдаг. Харин 4 бямба гаригтай сар бол их сайхан тогтуун байдаг юм.
Ehnii 2 shan shaadag 2 bn 3 dahi ni duh vv hljee yag tiimerkhvv ubul habar blon do
Шөнө хонь ямаа хотондоо тайван хэвтэхгүй хольхоод хотоо захлан идээлэх эсхүл шөнө билчээд байв�##� их цастай хатуу өвөл болдог. Мөн са�##�ийн үнээнүүд намар туг�##�даа ирэхгүй хээр хоноод байв�##� цас их орж хатуу өвөл болдог. Тэмээ намрын эхэн сард өвс идэхээсээ илүү с�##�хи сөрөөд өндөрлөг газар хэвтээд байв�##� их сайхан дулаан өнтэй өвөл болдог. Гэх мэтээр м�##�чин хүн таван хошуу м�##�ынхаа байдлаар ирэх өвлийг шинжих ёстой юм. Гэтэл сэтгүүлч шагдарүрэн гэх зөнөсөн өвгөн хэсэг нөхдийн хамт дундговийн нутагт нэг шөнө толгойн орой дээр гарч байг�##�ь шинжснээ ярьж м�##�чдын толгойг эргүүлж худлаа цуурахаа болих хэрэгтэй. Энэ жилийн хувьд гэхэд маш худлаа усан амтай амны билэггүй юм ярьсан шүү. Цаашид усан амлаж худлаа ярихаа больцгоо.
Өндөр уулан дээр гарч ямаршуу өвөл болохыг шинжих ёс газар бүрийн м�##�чдад өвлөгдөн ирсэн байдаг.
Энэ жилийн байдлыг ажихад энэ өвөл их хүйтрэхгүй. Туулай жил бол 12 жил дотроо хамгийн зөөлөн нь байдаг. Тийм ч учраас жаран бүр г�##� туулай жилээр эхэлдэг нь бас их учиртай. 18 дугаар жаран 2047 оны хавар г�##� туулай жилээр эхэлнээ. Харин энэ жилийн туулай нь усан махбодьтой учраас зун нь бороо ахиу орсон. энэ жилийн өвлийг шинжээчид нь ёстой нөгөө туг�##�ын билчээрээс хол явж үзээгүй мэт ухаанаар өнгөрсөн өвлийн байдлыг түшиглээд ш�##� худлаа хуцав бололтой.
Зарим хүнийг та хуцсан гэж байгаа бол таныг өөрийг чинь яасан гэвэл зохихыг хэлж хайрла!
Өөрийн бодлоо бичихдээ бусдыг заав�##� доромжлох ёстой гэж боддог бол зөрүүд бас жаахан өөдгүй хүний шинж .Санаагаа зүгээр бичиж ,муу зангаа засаж явб�##� өлзийтэй.Тэнгэр шинжээчдэд амжилт сайн сайхныг хүсьэ.
Сайхан шаацгаажээ. Ичдэггүй зөнөгүүд
Уул толгой орой дээр нэг орой шөнө гараад тэнгэр эсхүл ирэх өвлийг шинжинэ гэж байхгүй.
Өвөл яах уу хавар уртасаад шуурга нүддэг боллоо сүүлийн жилүүдэд
Өвөл цас их орвол , хавар хатуу болох нь гайгүй болов уу . Харин цас бага орвол хавар асууд�##� болж болзошгүй. Хамгийн чух�##� нь өвөл нь болдогоороо болвол хавар нь болдогоороо л болно шүү дээ. Сүүлийн үед энэ харьцаа �##�дагдаад байгаа т�##� бий.М�##�ын тоо толгойгоо зохих хэмжээндээ барьв�##� бэлчээр нь сэргээд ирнэ дээ. Газрын гарц л сайн , м�##� нь тарган бол зуд асууд�##� биш. Төр , м�##�ын мах их хэмжээгээр гаргах бодлого барьв�##� м�##�ын тоо толгойг зохих хэмжээнд барьж болно. Гол нь бэлчээр.
Үнэхээр м�##�чин хүн бол билгийн тооллын сар бүрийн 2, 3-ны сар болон 27-ны өдрийг ажиглаад дээр нь м�##�ынхаа идээшилж байгаа байд�##� зэргийг ажиглаад ирэх өвөл хавар ямар байхыг мэддэг л пм шүү дээ.
ардын ухаан гэж агуу юм даа энэ сайхан эртний ахмад буурлуудын амьдр�##�ын ухааныг өвлөж авч байгаа болов уу эд нараасаа цааш яах юм бол доо
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ЯВАГДААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ ОРОНД САЙХАН ЦАГ ИРЖ БАЙГАА.
Сансарын зуун дуусч байхад тэнгэр шинжинэ ч гэх шиг ОРК царайлаад бас хөгжил яринаа
өвөл цас орж хүйтэрнэ хавар шороо шуурна
Цаг шинжиж өв уламжл�##�аа түгээж байх нь юу буруу байхав дээ
Зөрсөн ч бай нэгийг мэдэж сонсох саыхан шүү
сайхан шаах юм аа
100 жил хэмээн их найр наадам хийсний гор зуд болно
Өнгөрдөг цагаан сараар Батмэнд энэ жилийн байг�##�ийн төлөвийг шинжсэнээ бичсэнийг нөгөөх айхтар одон оронч шинжлэх ухаанч нар доог тохуу хийж ба�##�ж байсан юм, Батмэндийнхээр болсоон, харин нөгөө хэд дүлий дүмбэ оргиод сүрхий гэгч нь шинжлэх ухаанаа ярьсаар л суугаа байхдаа.
Өвөл хүйтэн болдог гэж манай Их Хурлын гишүүн эмэгтэй хэлсэн ш дэ
Эртний арга ажигл�##�таар тэнгэр шинждэг арга өнөө үед нэмэргүй ээ. Дэлхийн цаг уур эрс өөрчлөгдсөн
Ирэх жилээс нарны идэхжилт ихсэж байгаа мөн ойрын ирэх 2 жил нь модон махбодьтой дараагийн 2 жил нь г�##� махбодьтой дараагийн 2 жил нь шороон махбодьтой жилүүд бүгд нийлээл 6 жил ер нь нээг их хүйтрэхгүй дээ. Хөвсгөлийн м�##�чин хайнзан харин их зөв шинждэг хүн бололтой. Түүнд амжилт хүсье.
Iim olon shinjeech baihad mongol ulsad tsag uuriin alba baigaad yahiin.Tatan buulgah heregtei.M#lchid tarialanchid ard tumen maani ene hedeesee asuugaad asuugaad yavchiin bishuu kkk
Дураараа шаах юмаа
Энэ өвөл монголд цас ихтэй боловч өнтэй сайхан өвөл болно за юу.
Дулаан.сайхан.байна.энэ.мэдээлэлийг.м�##�чидминь.уншаарай
Сайхан өвөл болноо
Ер нь тэр шинийн 1 2 3 наас эхлээд сар бүрийнхээ 27 н шинжээнд ордог саруудынхаа го
Хайзан гэдэг хүний цаг агаарын шинжээ маш та�##�агдлаа Энэ иэт уламжл�##�т цаг агаарын шинжээнүүдийг з�##�уу м�##�чиддаа зааж мэдлэг олгомоор юм шиг санагдаж байна Тэгээд сайхан өвөл болно гэдэгт итгэж бнадаа
Sain ene ovl saihn ovl bolnoo