Гадаад мэдээДЭЛХИЙ

Хулгана төсөөлөн бодох чадвартай байж магадгүй

Эрдэмтэд хулганад төсөөлөн бодох чадвар байж магадгүйг харуулсан судалгаа явуулжээ. Ховард Хьюзын Анагаах Ухааны Хүрээлэн дэх Жанелиа Судалгааны кампусын Чонши Лай тус судалгааг ахлан бичсэн байна.

Тэрбээр бусад эрдэмтэдтэй хамтран хулганууд өмнө нь явж нүдэлсэн газраа төсөөлж, зөв замаа олж явж чаддаг гэдгийг харуулсан судалгаа хийсэн аж. Хүмүүс тархин дахь хиппокамп нэртэй бүсийн тусламжтай оюун ухаандаа “газрын зураг” шиг дүрслэл үүсгэж, өмнө нь явсан газраа төсөөлж чаддаг.

Тэд хулганад ийм чадвар байдаг эсэхийг шалгаж үзэхийн тулд тархинд нь электрод байршуулжээ. Үүний дараа электрод байршуулсан хулгануудад VR төхөөрөмж зүүлгэж, 360 градус алхаж болдог гүйлтийн зам дээр байршуулан байна.

Хулганууд очих ёстой газраа VR-аар харж, гүйлтийн зам дээр гүйн хүрсний дараа эрдэмтэд тэднийг шагнан идэх юм өгчээ. Үүнийг гүйцэтгэхдээ эрдэмтэд VR дотор  тодорхой байрлалд очиход хиппокамп дахь өөрчлөлтийг нь бүртгэн авсан байна.

Дараагийн шатанд эрдэмтэд гүйлтийн замыг нь авч, зөвхөн VR зүүлгэжээ. Ингэснээр хулганууд VR-аар харж буй байршил руугаа гүйж чадахгүй юм. Тэгтэл хулганууд гүйж чадахгүй ч гэсэн хиппокампад нь өөрчлөлт гарч, өмнө нь VR-аар явж байхдаа нүдэлж авсан газраа зөвхөн тархиа ашиглан очиж чадсан аж.

Чонши Лай энэ судалгааны талаар ярихдаа “Энэ туршилт амьтад байгаа газраасаа өөр газруудын дүрслэлийг тархиндаа хүссэн үедээ, уян хатан байдлаар үүсгэж чаддагийг анхны удаа харууллаа” гэж хэлжээ.

Мөн тус судалгааг хамтран бичсэн эрдэмтдийн нэг болох профессор Тим Харрис “Энэ үр дүнг харахад, хулганууд төсөөлж чаддаг гэхэд буруудахгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-06 23:13

Тархинд нь электрод байршуулсан гэнээ

Холбоотой мэдээ

Back to top button