Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын сайд Газад цөмийн бөмбөг ашиглах боломжтой гэжээ

Израил улсын Парламентын гишүүн Газын зурваст цөмийн бөмбөг ашиглах боломжтой гэж хэлсэн байна. Ням гарагт /2023.11.05/ Өв соёлын сайд Амихая Элияху радиод ярилцлага өгчээ. Түүнээс цөмийн зэвсэг ашиглах хувилбарын талаар асуухад тэрбээр “Бас нэг арга зам” гэж хариулсан байна.

Элияху ингэж хэлсний дараа Арабын орнуудын хэвлэл мэдээллүүд шуурсан юм. Хамас бүлгийн хэвлэлийн төлөөлөгч “Элияху бүс нутаг, дэлхий дахинд аюул учруулж буй урьд өмнө нь үзэгдээгүй Израилын терроризмыг төлөөллөө” гэж хэлсэн аж.

Мөн Саудын Арабын Гадаад хэргийн яам түүний хэлсэн үгийг маш хатуу буруушааж байна гэж мэдэгдэл хийсэн юм. Тус яам мэдэгдэлдээ “Сайдыг нэн даруй огцруулалгүй, гишүүнчлэлийг нь зүгээр л цараасан явдал бол Израилын засгийн газрын хүн төрөлхтөн, ёс суртахуун, шашин шүтлэг, хууль эрх зүйн хэм хэмжээ үнэт зүйлсийг үл тоомсорлож байгааг харуулж байна” хэмээжээ.

Тэгвэл Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүнд сахилгын арга хэмжээ авч, Парламентын уулзалтад оролцохоос тодорхойгүй хугацаанд хориглосон байна.

Нетаньяхугийн тамгын газраас мэдэгдэл хийхдээ “Элияхугийн хэлсэн үг бодит байдал тээр тулгуурлаагүй. Израил болон Израилын Зэвсэгт хүчин гэм зэмгүй хүмүүсийг хохироохгүйн тулд олон улсын хуулийг хамгийн өндөр стандартын дагуу дагаж мөрдөн ажиллаж байгаа. Бид ялалт байгуулах хүртлээ үүнийгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.

Элияху цахим хуудас дээрээ “Юмны учрыг ойлгодог хэнд ч бай цөмийн зэвсгийн талаар хэлсэн үг маань зүйрлэл байсан гэдэг нь ойлгомжтой. Терроризмын эсрэг хүчтэй, давуулсан цохилт өгөх нь шаардлагатай зүйл, ингэснээр нацистууд болон тэдний дэмжигчдэд терроризм нь оролдоод байх зүйл биш гэдгийг ойлгуулна” гэж бичсэн байна.

Одоогийн байдлаар дайны улмаас 9,500 гаруй Палестин хүмүүс амь үрэгдсэн байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-06 09:12

За хөөрхий хамасынхан будаа болохнээ.

Зочин
Зочин
2023-11-07 21:22

Юүн сүртэй юм оросын дарга болгон дэлхийг цөмдөнө гээл байгаа даг

Холбоотой мэдээ

Back to top button