Мэттью Перригийн нэрэмжит сан байгуулжээ

Жүжигчин агсан Мэттью Перригийн дурсгалд зориулж, донтолттой тэмцэх буй хүмүүст туслах сан байгуулжээ. “Friends” цувралын Чандлер Бингийн дүрийг бүтээсэн Перри аравдугаар сарын 28-ний өдөр амьсгал хураасан.
Перри хар тамхи, согтууруулах ундааны донтолттой урт хугацааны турш тэмцсэн юм. Түүнийг оршуулах ёслолыг өнгөрсөн баасан гарагт /2023.11.03/ Лос-Анжелес хотноо явуулж “Friends” цуврал дээр хамт ажилласан Дэвид Швиммер, Женнифер Анистон, Кортни Кокс, Мэтт ЛеБланк болон Лиза Кудров нар оролцсон байна.

Мэттью Перригийн сан мэдэгдэл хийхдээ “Донтох өвчинтэй тэмцэж буй хүмүүст туслах эгсэн Мэттьюгийн тууштай ажлын амин сүнсийг үргэлжлүүлэх Мэттью Перригийн санг байгуулж, түүний туршлага болон олон хүний амьдралд өөрчлөлт гаргахыг хүссэн чин хүслээр удирдуулж ажиллана” гэсэн юм.
Тус сангийн вэбсайтад Перригийн хэлсэн үгийг оруулсан байна. Тэрбээр өнгөрсөн жил “Би нас барахад хүмүүсийн хамгийн анхны ярих зүйл нь Friends цуврал биш байгаасай гэж хүсдэг. Харин хүмүүст тусалж байсныг минь хамгийн эхэнд яриасай” гэж хэлснийг вэбсайт дээрээ онцолжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.