Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины топ генерал дайн зогсонги байдалд орсон гэж хэлснийг Зеленський үгүйсгэлээ

Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Валерий Залужный “Economist” агентлагт ярилцлага өгөхдөө “Дэлхийн нэгдүгээр дайны адил технологийн улмаас дайн зогсонги байдалд орлоо. Томоохон ахиц гарах магадлал бага” гэжээ.

Залужныйн хэлснээр дайн ахицгүй, урт хугацааны шатанд орсон тул технологийн дэвшил хийгээгүй тохиолдолд аль аль тал ахиц гаргахгүй аж. Мөн тэрбээр дайн зогсонги байдалд орсон ч гэсэн ОХУ цэргийн тоогоор илүү тул давуу талтай гэсэн утгагтай зүйл ярьсан байна.

Валерий Залужный

Тэгвэл Зеленський үүнийг үгүйсгэж агаарын хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд холбоотон орнуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй байна гэжээ. Тэрбээр Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй хэвлэлийн бага хурал хийхдээ “Өнөөдөр дайн эхлээд удсан тул хүмүүс ядарсан байгаа. Энэ нь зогсонги байдалд орсон гэсэн үг биш” хэмээсэн юм.

Зеленськийн туслах Игорь Жовква телевизээр үг хэлэхдээ “Хэрвээ би цэргийн хүн байсан бол миний хийх хамгийн сүүлийн зүйл нь фронтод юу болж байгаа, юу болох талаар хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөх” гэжээ. Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Үгүй, зогсонги байдалд хүрээгүй байгаа” хэмээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2023-11-06 10:58

Холбоотнууд нь Украйнд нэг л итгэлгүй хандах болжээ. Яана даа Украйнчууд

Зочин
Зочин
2023-11-06 12:40

Зогсонги биш мухард�##�д орсон гэж орчуулаач. Тупик гэдэг чинь нэг үгээр тайлбарв�##� мухар замд орлоо гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button