Гадаад мэдээДЭЛХИЙ

Дайны улмаас Газын зурваст харилцаа холбоо тасрав

Израил-Хамасын дайны улмаас Газын зурваст харилцаа холбоо гурав дахь удаа тасарчээ. Ийм учир олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд тусламжийн ажилтнуудтай холбогдож чадахгүй байгаа аж.

“Paltel” оператор компанийн Фэйсбүүк дээр мэдээлснээр харилцаа холбоо, сүлжээний үйлчилгээ бүрэн тасалдсан байна. Энэ нь гол сүлжээг Израилын тал тасалсантай холбоотой гэж “Paltel” мэдэгдсэн юм.  

Палестинд тусламж үзүүлж буй НҮБ-ын гол агентлаг Газын зурвас дахь ажилтнуудын ихэнхтэй нь холбоо тасарсан аж. Мөн Палестины Улаан хавирган сар нийгэмлэг Газын зурвас дахь тусламжийн ажилтнуудтайгаа холбоо тогтоож чадахгүй байгаа гэжээ.

Израил-Хамасын дайн ойролцоох улс орнууд руу тархах аюул ихэссээр байна. Тухайлбал Израилын зэвсэгт хүчин болон Ливан дахь Хезболла бүлгийн мөргөлдөөн ширүүсэж буй. Хезболла бүлгийн удирдагч Хассан Насралла баасан гарагт /2023.11.03/ бүх нөхцөл байдалд бэлэн байна, Израилын арми хил дээрх дайралтаа чангатгавал томоохон хариу цохилт өгнө гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button