Пап лам Марадона, Мессигээс илүү Пелед дуртай гэжээ

Гэгээн ширээт улсын тэргүүн, пап лам Францис Италийн “Tg1” телевизэд ярилцлага өгөхдөө дайн, сүмийн талаар өргөн хүрээнд ярьжээ. Харин ярилцлагын төгсгөлд Францисээс сэтгүүлч Диего Марадона эсвэл Лионель Мессигийн алинд нь дуртай вэ гэж асуусан байна.
Үүнд тэрбээр “Би гурав дахь сонголт гаргаж ирээд Пелед илүү дуртай гэж хэлмээр байна” хэмээжээ. Мөн Францис Израил-Хамас, Украин-ОХУ-ын дайн, гэх мэт зүйлсийн талаар ярьсан юм.

Пап Израил болон Хамасын дайны талаар ярихдаа “Бүх дайн бол ялагдал. Дайн юуг ч шийдэхгүй. Юуг ч, харин энх тайван болон хэлэлцээгээр бүхнийг шийднэ. Нэг цохилтыг эсрэг илүү хүчтэй цохилт өгдөг. Дайн бол ялагдал” гэжээ.
Ватиканы санал болгосон энхийн хэлэлцээрт Украины ард түмний үзүүлсэн хариу үйлдлийн талаар Францис “Би тэднийг ойлгож байгаа. Ерөнхийлөгч Зеленськийтэй уулзсан. Би ойлгож байна гэхдээ энх тайван тогтоох шаардлагатай. Зогс, түр азнаад энх тайвны тохиролцоонд хүрэхээр оролд. Тохиролцоонд хүрэх нь жинхэнэ шийдэл” хэмээсэн байна.
Эх сурвалж: Vatican News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.