Илон Маск “хошин мэдрэмжтэй” хиймэл оюун ухаан танилцуулав

Тэрбумтан Илон Маск Х буюу хуучин Твиттерт Грок нэртэй хиймэл оюун ухаантай чат бот нэвтрүүлж байгаа гэж мэдэгджээ. Тэрбээр Грок нь тоглоом, шоглоомд дуртай учир асуултуудад бага зэрэг хошин хариулт өгнө гэж хэлсэн байна.
Бусад хиймэл оюун ухааны чат ботууд гэмт хэрэг үйлдэх заавар асуусан асуултуудад хариулдаггүй. Грок харин тийм асуултуудад хошин хариулт өгдөг аж. Тухайлбал кокайн хэрхэн хийх талаар асуухад “Орцыг нь нь харуулах хүртэл түр хүлээж байгаарай. Би наадахыг чинь хийхэд үнэхээр тусална аа” гээд ерөнхий хариулт өгсөн аж.
Грокыг өнгөрсөн долоодугаар сараас хойш "xAi" нэртэй баг хөгжүүлжээ. Энэ жилийн эхээр Маск өөрийнх нь компанийн бүтээх хиймэл оюун ухаанаа хорвоо ертөнцийг ойлгохыг хичээж, үнэнийг хамгийн дээд хэмжээд эрэлхийлдэг байлгахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Одоогийн байдлаар Грок туршилтын бета хувилбартаа байгаа. Гэхдээ ирээдүйд Х-ийн төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой болох аж.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.