Гадаад мэдээДЭЛХИЙ

Жонгүг “MTV”-ийн шагнал гардуулах ёслолоос хоёр шагнал хүртлээ

Израил-Хамасын дайны улмаас “MTV”-ийн Европын шагнал гардуулах ёслол цуцлагдсан юм. Гэхдээ тус арга хэмжээний зохион байгуулагчид ням гарагт /2023.11.05/ шагналын эздийг зарласан байна.

Тус ёслолоос алдарт “BTS” хамтлагийн гишүүн Жонгүг “Шилдэг К-Поп уран бүтээлч” болон “Шилдэг уран бүтээл” гэсэн хоёр шагнал хүртчээ. Мөн Ники Минаж, Били Айлиш, Лана Дел Рей, Тэйлор Свифт гэх мэт уран бүтээлчид шагнал авсан аж.

Тэйлор Свифт “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг дууны видео”, “Шилдэг амьд тоглолт” гэсэн төрөлд шагнал хүртсэн байна. Ники Минаж гурван төрөлд нэр дэвшсэнээс хоёрыг нь авчээ.Харин Билли Айлиш “Шилдэг Поп уран бүтээлч” шагналыг хүртсэн бол Лана Дел Рей “Шилдэг алтернатив уран бүтээлч” шагналын авсан байна.

Эх сурвалж: WION

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button