Гадаад мэдээДЭЛХИЙ

Монгол Сингапуртай хамтран хөрс сэргээж, цөлжилттэй тэмцэхээр ажиллана

Сингапурт үйл ажиллагаа явуулдаг “KinRoss” нэртэй компани Монголын “Клин Ботанэко” компанитай хамтран хөрсийг нөхөн сэргээж, мод тарих гэх мэт аргаар нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах тал дээр ажиллах болсон талаар “Strait Times” мэдээлжээ.

Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь хуурайшиж, цөлжсөн үүнтэй тэмцэхийн тулд тус хоёр компани бичил биетэн өсгөвөрлөсөн шингэн тэжээлт орчин ашиглах аж.

“KinRoss” компанийн ерөнхий технологийн захирал хэлснээр тус тэжээлт орчинд ой модны хөрсөнд байрладаг 70 гаруй бичил биетнийг өсгөвөрлөсөн байна. Мөн температур, хөрсний давсжилтын янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвартай болгож тэдгээр бичил биетнүүдийг өсгөвөрлөжээ.

Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх М.Билгүүндэмбэрэл цөлжилт ихсэж байгаа нь бэлчээрийн тал, ой модны хөгжилд хүндрэл учруулж байна гэсэн юм.

Хөрсийг нөхөн сэргээх нь хөдөө аж ахуйн ургац, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад туслан 125 сая тонн хүртэл нүүрсхүчлийн хий шингээх авах боломжтой. Мөн Монгол Улсын 2030 он гэхэд тэрбум мод тарих кампанит ажилд тус болно.

Энэ ажилд “KinRoss”, “Клин Ботанэко” компаниудаас гадна “DNZ Venture Global” болон Азийн нүүрстөрөгчийн хүрээлэн гар бие оролцох аж.

Эх сурвалж: Strait Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button